Гал гаргах увидастай Б.Өнөрмаа бүсгүйн хандыг дарсан эрдэмтэн хэн бэ
2014/11/30
Хорвоо дээр сонин хачин зүйл олон. Манай улсад ч гэсэн сонин хачин хүмүүсийн тухрай элдэв яриа дуулдаж л байдаг. Тэгвэл 1990-ээд онд ард иргэд хийгээд төр засгийг хүртэл мунхруулж, хуурч байсан Б.Өнөрмаа бүсгүйн тухай түүхийг хүргэе.
Энэ бүсгүй юугаараа содон онлогтой байв гэхээр бүсгүй амнаасаа гал гаргадаг, түүгээрээ олонд алдаршиж танигдсан бүсгүй байсан юм.
1990-ээд онд биеэсээ гал гаргах "увидастай" Б.Өнөрмаа бүсгүй хаа сайгүй гал гаргаж, манай АИХ-ын депутатаас авахуулаад эрдэмтдийн амыг ангайлгаж байлаа. Тухайн үед авъяас чадварыг нь үнэлэн улсаас байр өгч, Анагаахын дээдэд суралцах эрхийн бичгээр хүртэл шагнаж байсан гэдэг. Гэвч Б.Өнөрмаа бүсгүйн мандан бадралын үе Д.Олдох нарын эрдэмтдийн "эсэргүү туршилт"-аас болж үгүй болсон юм.
Д.Олдох нарын эрдэмтэд Б.Өнөрмааг залилагч болохыг нь тогтоож байсан юм. Ингэхдээ Б.Өнөрмааг II эмнэлэгт тусгаарлан хэвтүүлж, биеэсээ "гал гаргах" бүрт нь ажиглалт хийж байжээ. Б.Өнөрмаа биеэсээ хэдэнтээ "гал гаргасны" дараа ариун цэврийн хэрэглэл дотроо нуусан шүдэнз нь дуусч, гал гаргах боломжгүй болсон. II эмнэлгийн тусгаарлах өрөөнд гаднаас нэмэлт шүдэнз оруулах боломжгүй байсан учраас тэрээр дахин гал гаргаж чадалгүй илчлэгдсэн гэдэг. Тэгвэл Б.Өнөрмааг барьж өгсөн Д.Олдох эрдэмтэн өнөөдөр ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа гэдгийг дуулгая.
ONOM · 2017/02/21
Энэ ингэж худлаа тууж яааж чадаж байнаа. Тухайн үед Олдохыг яг юу хийснийг мэдэхгүй. Гэхдээ илрүүлсэн хүн нь тухайн үеийн Гал командын галын байцаагч гэдгийг мэднэ. Галын байцаагч шатсан эд зүйлс бүр дээр дүгнэлт хийхдээ голдуу цаас, хөвөн эд зүйлсийн үзүүр хэсгээс ассан байгаа нь гадны эх үүсвэрээс гал тавьсан байх магадлалтай байна гэсэн дүгнэлт гаргасан дагуу мөрдөн шалгаж байж, ариун цэврийн хэрэгсэл дотроос нь чүдэнз олж, улмаар чүдэнзний тоо, гарсан галын тоог тааруулах замаар нотлон баримтжуулж барьсан юм. Хөөрхий Олдох өөрөө арай ийм юм бичүүлээгүй байх гэж найдаж байна.
Зочин · 2015/01/28
Уг хэргийг тухайн үэд галын шинжээч ахмад Батжаргал илрүүлсэн юм.Даанч дарга нар шинжлэх ухааны үндэстэй юм гэж хийрхэлд автаад шинжээчийн дүгнэлтийг хүлээж авалгүй бүр түүнийг хэлмэгдүүлж дүгнэлтээ өөрчил гээд ажлаас нь халсан хөгтэй юм болж байлаа.Одоо тэрээр талийгаач болсон!
Зочин · 2014/12/01
наадах чинь хуурчирсан дээр үеийн мэдээ шдээ хүн бүр л мэдэж байгаа шдээ өөр хэрэгтэй юм тавиач та нар
Өндөр болгох · 2014/12/01
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/12/01
Тэр тийм юм хийж хуурч байжээ.бас овоо ****** гар юмаа