С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар томилогдлоо
2014/12/08
УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгөж сая ЗГХЭГ-ын даргын асуудлыг хэлэлцэж баталлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшиж буй С.Баярцогтын УИХ-ын гишүүдийн олонх буюу 75 хувь дэмжсэн юм.
Түүний дараагаар Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхоролыг томилох эсэхийг хэлэлцсэн. Улмаар сайдаар томилох эсэхэд санал хураахад нийт гишүүдийн олонх буюу 93,1 хувийн саналаар сайдын суудалд томилогдлоо.
Одоо Гадаад хэргийн сайдыг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
цуу · 2014/12/13
Хөдөөгийн театр, чуулгын үйл ажил********** нийгмийн хэрэгцээ ********длагыг огт хангахгүй, төсвийг хүндрүүлэхээс ц******гүй байгаа. Цалингаас бусад зардлаа өөрсдөө орлогоороо бүрдүүлэх ********длагыг тавьж ингэж чадаж байгааг нь үлдээж, чадахгүй байгаа нь тавилангаараа болох нөхцлийг гаргаж тавих цаг болсон. Орон нутаг нь ямар бүтэцтэй, ямар чиг үүрэгтэй байгууллагатай байх асуудлыг УИХ-аар хөндөж эхэлсэнээ больсон нь буруу. Төвийн урлагийн байгууллагууд ч гэсэн зах зээлийн зарчмаар ажиллахгүй бол үйлчилгээний хүрээ нь хумигдсан зөвхөн хотын хүмүүсийн гарыг харсан зогсонги байдалд байгаа бололтой. Төсөв зардлыг хийж чадаж байгаад нь өгдөг эдийн засгийн хөшүүрэг чухал. Ийм л ажил зохион байгуулах нь ЗГ-ын ХЭГ-ын нэг гол ажил болох ёстой.
Зочин · 2014/12/10
Чи чадах уу ард түмэнээс уучлал гуйгаад байсан үнэн эсэхийг чинь харья ард түмэний амьдралыг дээшлүүлж үзээрэй эс бол үхсэн ч сүнс чинь амгалан байж чадахгүй шүү нөхөр минь.Хэрвээ эр хүний шийр заагаад үнэхээр сайжруулж чадвал чамайг бурхан ивээг.