УИХ-ын  нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар  С.Баярцогт ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болсон. Харин үдээс хойшх хуралдаанаар Ж.Эрдэнбатыг Сангийн сайд болгосон. Үүний дараагаар Д.Дорлигжавыг Хуульзүйн сайдад томилох асуудлыг хэлэлцсэн.  Улмаар УИХ-ын гишүүд асуулт асуусан.  Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Өмнөх Засгийн газар их хөөрхөн юм ярьж байгаа юм.  Давж заалдах боломжгүй болгочихоод, хүний эрхийг зөрчихөөд давж заалдах нь багассан гэж ярьж байгаа.  Зовлонг нь мэдэж байгаа болохоор алдааг нь засах хэрэгтэй. Одоо энэ төрийн албан хаагчдын эмнэлэгийн барилгыг зориулалтаар нь ашигла. Би Ч.Сайханбилэгт хэлээд байгаа юм.  90 оноос хойш  улсын төсвөөр ерөөсөө эмнэлэг баригдаж байгаагүй юм.  Хнд алба хийж байгаа хүмүүсийг  7-14 хоног амраах хэрэгтэй. Гарцаагүй хийгдэх ажил. Бүх цагдаа нар чинь бүгд дүүргийн эмнэлэг дээр очерлоод сууж байна. Ганц эмнэлэг бариулах гэхэд  2 жил чагталлаа.  Үүнийг л онцгойлон анхаарч үзээчээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Сүүлийн үед Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж байгаа. Үүнийг хүндэтгэж байна.  Өөрчлөглөхгүй хууль гэж байхгүй.  Хамаагүй өөрчилбөл  улс орны хувь заяа буруудна. Үндсэн хуулийн  өөрчлөлтийн талаархи таны үзэл бодол?

Д.Дорлигжав: Таны болгоомжлолтой 100 хувь санал нэг байна.  Сулхан хуультай адилтгаж болохгүй. Та нар чадахгүй байх, итгэхгүй байна гэж н.Чимид багш сэрэмжлүүлж байсан.  Шаардлагатай бол ард түмнээрээ хэлэлцүүлж, Үндсэн хуульд болгоомжтой ажиллана.

Эмнэлэгийн байр руу үзэж шагайгаагүй.  Засгийн газрын хэмжээнд ийм эмнэлэг барих эсэхийг  ярилцаж байж шийдэн.  

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл : Хүний эрхийн маш олон маргаан гарч байгаа. Хүний гэм буруугүйд тооцох эрх, хуулийн байгууллага нийлээд хүний эрхийг зөрчдөг  байдалд хууль санаачилж оруулж ирэх бодолтой байна уу?

Д.Дорлигжав: Ял эдэлэж байгаа 30 гаруй хүн байгаа. Солонгос, Хятад хүмүүс дийлэнх нь байгаа. Гадаадын иргэдийг бид дээрэлхээд байгаа юм бишээ.  Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол улсын хуулийг  мөрдөх ёстой.  Тэгээд хууль зөрчөөд хөрөнгө оруулалт гэдэг.  Үнэндээ хуулийн хугацаандаа мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа.  Зарим нь өөрсдөө хугацаагаа сунгачихаад хүний эрх зөрчиж байна гэдэг. Тиймээс бид хуулийн хугацаанд хэргүүдийг шалгаж байгаа.  

Хуулийн байгууллагуудын тогтолцооны талаар асуулаа. Мөрдөх албаны тухай хуулийн төслийг өргөн барьсан байгаа.  Энэ хуулийн төслийг эргүүлэн татаад сайжруулах бодолтой байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин :   Сүүлийн үед сайтуудаар гарсан 4 сая ам.долларын гүйлгээтэй холбоотой мэдээлэл таны нэр байна. Та үүнд тайлбар өгөөч.  2т. Эмнэлэгийн барилгыг  төрийн тусгай албан хаагчдад биш юмаа гэхэд хүүхдийн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгох бодол байна уу?  Х.Тэмүүжин сайдын үед олон өөрчлөлт хийгдсэн.  Хилийн цэргийн бүтцийг нилээн өөрчилсөн. Үүнийг үөв гэж бодож байгаа юу? Билигтээс хойш цагдаагийн дарга нарыг баахан өөрчиллөө.  Та дахиад баахан томилгоо хийх үү?  

Д.Дорлигжав: Эхний асуудал, Х.Тэмүүжин хүнтэй нийлж намайг гүтгэсэн. Энэ бол гүтгэлэг. Хууль зүйн сайд хүн үүнийг  нягталчихгүй яагаад хөнгөн хандсан юм бол гэж харамсдаг. Үүнийг шалгуулна гэж бодож байгаа.  2т.  Эмнэлэг байгуулах асуудал дээр Хууль зүйн яам хариулах боломжгүй.  Судалнаа.  3т. Хилийн цэргийг  өөрчлөхдөө манайхаас санал асуугаагүй.  4т. Халаа сэлгээний хувьд нэг зарчим байдаг. Хүнийг ажил хий хийхгүй бол ажлаа өг гэдэг. Очоод халж хөөх шаардлага алга. Ажлаа хийж байвал хөөхгүй, ажиллуулах болно.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хүний эрх зөрчигдөж байгаа энэ асуудал их байгаа.

Д.Дорлигжав: Тодорхой хэргийг мэдээлдэг талаар асууж байна. Нийгэмд хүлээлт үүссэн хэрэгт прокуророос тайлбар, мэдээлэл өгдөг. Хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн тохиолдол байгаагүй ээ.  Миний санаа бол эмнэлэгийн барилгыг энэ хоёр барилгыг  шүүх, прокурорын байгууллагад өгчих хэрэгтэй гэж харж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Эмнэлэгийн барилгыг булаалдаж байсан түүх бий.  2016 онд эмнэлэгээ нэхнэ. Эмнэлэгийн байр суурийг хэлсэн.  Шүүгч нарын цалинг асуумаар байна.  Шүүхийн цалин бусдаасаа илүү байх болов уу.  Шүүгчийн цалинг нэмэхэд ямар байр суурьтай байдаг вэ?  Хүний эрхийн асуудалд шударга бус зүйл нэг биш удаа харагдаж байгаа. Үүнд анхаарна бизээ.  Ёс зүйг хуульчлаад хуультай болох хэрэгтэйг дэмжиж байна.  Хяналтын прокурор татан буугдсан.  Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

Д.Дорлигжав:  Шүүх, прокурорын цалинг  байнга хамт ярих хэрэгтэй.  Энэ нь тухайн албанд хандах төрийн бодлого юм.  Хяналтын прокурорыг татан буулгасан.  Бид эрүүгийн байцаан шийтгэх хуулиа харж байгаад цагдаад тогтоож өгсөн. Цагдаагийн үйлдсэн хэргийг цагдаа нь шалгана.  Өмнө нь ямар байсныг Монголын төр мэдэж байгаа.  Энэ гажуудалд харамсаж байгаа.  

Үүгээр гишүүдийн асуулт  дууссан. Үүний дараа гишүүд  үг хэлсэн.  Улмаар Хууль зүйн сайдад тохилох эсэхэд санал хурааж олонхийн дэмжлэг авсан.  Тодруулбал санал хураалтад  59  гишүүн оролцсноос 56    нь буюу   94.9  хувь нь дэмжиж Д.Дорлигжав Хууль зүйн сайд

 

 

 

Ингээд хууль зүйн сайд Д.Дорлигжавын намтрыг хүргэе.

Дамбий овогтой Дорлигжав нь 1959 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Суралцсан байдал:

•    1967-1975 онд Увс аймгийн Зүүнговь сумын дунд сургууль

•    1975-1978 онд Ховд аймгийн ХАА-н техникум

•    1980-1983 онд ЗХУ-ын Москва хотын “Цэргийн Улстөрийн” дээд сургууль

•    1983-1987 онд МУИС-ийн НУФ-ын “Хууль”-ийн ангид суралцсан.

Мэргэжил:

•    Хуульч, мал зүйч мэргэжилтэй.

Гадаад хэл:

•    Орос хэл

Ажлын туршлага: 1979 оноос одоог хүртэл дараах ажил, албан тушаалыг эрхэлж байна.

•    Увс аймгийн Зүүнговь суманд малын эмч

•    Хилчин байлдагч

•    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорт ажилтан

•    МХЗЭ-ийн төв хороонд эрдэм шинжилгээний ажилтан

•    МОАХ-ын зохицуулагч, МОАН-ын дэд дарга

•    БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн

•    Засгийн газрын шадар сайд

•    Батлан хамгаалах яамны сайд

•    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал

•    Ардчилсан намын дарга

•    Ерөнхий сайдын зөвлөх

•    Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

•    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

•    Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга

•    Монгол Улсын Ерөнхий прокурор