С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд боллоо
2014/12/09
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилж байгаа. Дөнгөж сая С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад томилох эсэхийг хэлэлцлээ. Томилгоотой холбоотойгоор С.Эрдэнээс асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар санал хурааж 98.1 хувийн саналаар С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдлоо.
С.Эрдэнийн намтар
С.Эрдэнэ 1981 онд Улаанбаатар хотын 75-р сургууль, 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр, 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Тэрбээр 1990 оноос Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга,1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга, 1990-1992 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан, 1992-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газарт ажилтан улмаар 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын албыг тус тус хашиж байсан. Мөн тэрээр 2000 онд МоАН-ын дарга, 2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга, 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаад улмаар 2009-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан юм.
С.Эрдэнэ 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байна.
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан, 2006 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнагдсан. Англи, орос хэлтэй.
эр · 2014/12/12
Хамтын тэтгэвэрийн асуудал тун чухал зүйл. Олон ахмадууд гэр бүлийн бүртгэлгүй байдаг шүү. Ер нь 10 жилээс ц****** хамтран амьдарсан хоёр хөгшнийг хорооны тодорхойлолт, гэрчийн этгээдүүд, нэг хаягт хамт амдарсан бүртгэлээр нь шүүхийн шийдвэр гаргуулж хамтын тэтгэвэрийн асуудлыг нь шийдэх хэрэгтэй байхаа.
Зочин · 2014/12/10
эрдэнэ сайдаа, нийгмийн халамжийн талаар алт шиг сайхан зөвлөгөө өгье, үнэхээр л хоёр гаргүй, хоёр хөлгүй л хүн биш бол бэлэн мөнгө битгийг өгөөчээ, тэр хүмүүс бэлэн мөнгө өгөхөө боль гэж байгаа юм биш, ажиллаж хөдөлмөрлөх чадвартайг нь дэмжээд, гараа хөлөө хөдөлгөснийх нь төлөө халамжийн мөнгө өг, гар хөдөлвөл ам тосдоно, энэ бол таны салбарын гол барих зарчим, үнэхээр хөдлөх гаргүй хүнийг бол тэжээн тэтгэх нь төрийн үүрэг, гэвч монголчуудыг тэжээлгэх сэтгэлгээг улам өргөжүүлэх, улмаар юу ч хийхгүй зөвхөн тэжээлгэж амьдардаг хүмүүсийн нийгмийн бий болгож, хятад манжийг яаж уусгаж авсан шиг бодлогыг монголд хэрэгжүүлж байгаа болхоор яалтай ч билээ дээ,