алтанхуяг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Цонжинболдог орчим АТV маркийн мотоцикльтой явж байгаад осолдсон билээ.

Ослын улмаас түүний эгэм хугарч, тархи, нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан. Тэрбээр Солонгост эмчлүүлж байгаад саяхан эх орондоо ирсэн. 

Тэгвэл тэрбээр одоо гэртээ эмчлүүлж байгаа гэнэ. БНСУ-ын эмнэлэгт өгсөн шинжилгээнийх нь хариу сайн гарсан байна. Мөн Ерөнхий сайдын албанаас буусан учраас Их тэнгэрийн амнаас нүүжээ. Гэхдээ УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийнх нь хугацаа дуустал тусгай хамгаалалтанд авах юм байна. 

Т.Энхэлээ