Сайн мэдээ: Орон сууцны үнэ 4 сар дараалан буурчээ
2014/12/13
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран Монголбанкны захиалгаар 2014 оны 11-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцсон.
Тус судалгаагаар ОСҮИ 11-р сард суурь үе буюу 2013 оны 1 сараас 19.8 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.0 хувь буурсан үзүүлэлт юм. Ийнхүү Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс 4 сар дараалан буурлаа.
Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 0.18 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 0.48 хувийн өсөлттэй байна. Өсөлтийн хувиуд мөн 4 сар дараалан буурсан үзүүлэлтэй гарчээ.
Орон сууцны үнэ ханшийн хувьд байрлал, хэмжээ, хуучин шинээсээ хамааран харилцан адилгүй байна. Орон сууц борлуулалтын компаниудаас гаргасан үнийн дүнг харьцуулбал:
-Нэг өрөө байрны үнэ 1 мкв – 1.540.000- 1.750.000 төгрөг / Нийт дундаж үнэ - 46,950.000 – 56.200.000 төгрөг /
-Хоёр өрөө байрны үнэ 1 мкв – 1.530.000 – 1.845.000 төгрөг / Нийт дундаж үнэ – 68.850.000 – 118.000.000 төгрөг /
-Гурван өрөө байрны үнэ 1 мкв – 1.500.000 – 1.650.000 төгрөг /нийт дундаж үнэ – 100.500.000 – 133.000.000 төгрөг /
Зочин · 2014/12/15
Haana bairlaltai oron suutsnud ve? todorhoiloch
Зочин · 2014/12/14
10 huwaar mongo hvvldeg heseg bvleg hvmvvs nainaachdiin amidraliig estoi neg samarch bna da huuli dvrem geg baidag ymuu huuliinhaan
Зочин · 2014/12/14
Зочин · 2014/12/14
zahialchihsan bairnihaa vniig buulgah bolomjtoi boluu