МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сурталчилгааныхаа нээлтийг ёслол төгөлдөр хийлээ
2013/05/22
МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Монгол Улсын даяар дуурсагдах, далай, даян, дархан аварга, цагдаагийн хурандаа, Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өнөөдөр Соёлын төв өргөөнд сонгуулийн сурталчилгааны нээлтээ албан ёсоор ёслол төгөлдөр хийлээ. Сурталчилгааны нээлтэнд МАН-ын удирдлагууд,гишүүд, дэмжигчид оролцсон юм. МАН-ын дарга Ө.Энхтүвшин: Б.Бат-Эрдэнийг ард түмнээсээ асууж, олон шалгуураар ерөнхийлөгчид тэнцэх хүн хэмээн сонгож намаасаа ерөнхийлөгчид сойж байгаагаа илэрхийлээд энэ бол гурван хүний аль нэгийг сонгох сонгууль биш “Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжих” сонгууль гэдгийг хэлсэн юм. Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ өөрийнх нь ажил хөдөлмөр амжилт бүтээл, нэр хүнд, хийморь луньдааг эрхэмлэн хүндэтгэж ерөнхийлөгчид сойж байгааг өөрт нь үзүүлсэн гүн хүндэтгэл, хариуцлага хэмээн үзэж, омогшиж байгаагаа илэрхийлж “Алт ухахгүй, амьтаны амь таслахгүй, архийг дэмжихгүй, ардаа алагчлахгүй” ерөнхийлөгч болохын төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллахаа илэрхийлсэн билээ. Мөн сонгуулийн сурталчилгааны нээлтэнд намын журмын нөхдөөс нь гадна найз нөхөд, гэр бүлийнхэн нь ч хүрэлцэн ирсэн байлаа.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх