“ Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв” даваа гарагт үүдээ нээнэ
2014/12/19
Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв” энэ сарын 22 –нд үүдээ нээх гэж байна. Аж үйлдвэрийн яам, Үндэсний үйлдвэрүүдийн мэргэжлийн холбоод, “ Нар-Мон” ХХК хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв”-д ноос ноолуур, арьс шир, алт, мөнгөн эдлэл, гар урлал гээд үндэсний 50 гаруй үйлдвэрлэгч, урчууд лангуу авч, бүтээгдэхүүнээ дотоодын төдийгүй гадаадынханд худалдаалахад бэлэн болжээ. “Нар-Мон” ХХК үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, олны хэлдгээр “Шөнийн зах” худалдааны төвөө үндэсний үйлдвэрлэгчдийнх болгосон төдийгүй
ам.метр талбайн хэмжээгээ хямдруулан түрээслүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд хямд үнээр дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой боллоо. Үндэсний үйлдвэрлэл худалдааны төв”-ийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээх юм.