Согтуугийн “балаг” хэзээ дуусах вэ
2014/12/22
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооч нарыг автомашинаа жолоодохгүй байхыг холбогдох газраас байнга сануулж, сэрэмжлүүлэг хүргэдэг. Гэтэл иргэдийн эл үйлдэл зогсох нь битгий хэл нэмэгдэж байгаа нь харамсалтай.
Энэ оны эхний 12 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25766 хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам, тээврийн осол гаргасан 909 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 138 хүн зам, тээврийн ослоор нас баржээ.
Ослын улмаас 8 хүүхэд нас барж 119 хүүхэд гэмтсэн бол осолд холбогдсон хүнийг насны байдлаар нь авч үзвэл 0-17 насны хүүхэд 15 хувь, 18-37 насны хүн 31 хувь, 35-54 насны хүн 37 хувь, 55-с дээш насны хүн 17 хувийг тус тус эзэлсэн байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүүхэд өсөлт, бууралтгүй байгаа бол гэмтсэн хүүхэд 19 хувиар өсчээ.
Тэгвэл энэ сард уг хэрэг маш их гардаг бөгөөд согтуугаар жолоо барих иргэдийн тоо өсдөг аж. Учир нь шинэ жилийн баяр энэ сард тохиодог болохоор нэмэгддэг байна.
Согтуугийн балаг хэзээ дуусах вэ? Ирээдүй болсон үр хойчоо зам хөндлөн гарч байхад нь хурд хэтрүүлэн яваа жолооч та амийг нь хөнөөсөөр байх уу.
Дан ганц согтууруулах ундаа уусан үедээ жолоо барихаас гадна гэртээ агсам тавих, хоорондоо маргалдах цаашлаад биенийхээ амь насыг бүрэлгэх хэрэг гарсаар л...
Эртний Грекийн гүн ухаантан Сократ "Сэтгэлийг засахгүйгээр биеийг засаж үл болно” хэмээн хэлсэн байдаг. Архи уух үгүй нь хүний ухамсарын асуудал. Архи уухгүй гэвэл хэн ч таны ам руу цутгахгүй гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн гурван сая хүрэх гэж буй улсынхаа хүний амын тоог битгий цөөрүүлээч гэж хүсье.
Та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард бүү суу. Мөн хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Зочин · 2014/12/24
Угаасаа төр засгийн буруу ажилгүйдэл их болж амьдрал доошоо болж байгаа цагт архи л яаж ийж байгаад уухыг бодно шд өөр юу хийх юм ажил олдохгүй төрөөс улам л ард иргэдээ доош нь оруулж байгаа цагт архидалт улам л их болно. Харин машин барьж явдаг нь буруу. Архидалтын эсрэг арга хэмжээ авмаар байна. Орой 9 цагаас хойш баар цэнгээнийг ажиллуулахгүй болгож, дэлгүүрүүдэд архи зарахыг болиулж 9 цагаас хойш, архи зардаггүй өдрүүдийн тоон ихэсгэж долоо хоногт 2 ч өдөр архи заруулахгүй болчихвол архидалт эрс багасна. Архидалтын эсрэг дорвитойхон л арга хэмжээ авахгүй юм бол энэ байдал багасч өгөхгүй л дээ
gishyyn erdeneg · 2014/12/23
naad arhi yyj hereg tariad baigaa hymyysiin chini byryy bishee ene arhi zaraad am lyy ni barj baigaad arhia zarahiin tyld zytgaad bgaa delgyyryydiin byryy shyy hoorhii naad hymyys chin zygeer l yavaad arhi uuhgyi geed dyrgyitseed bhad ni barj yylgaad bgaa shyy ene delgyyryydiig arhi zaryylahiig bolyylj ter baarand ni arhi yylgaj syr***a yadaj baarniihan am lyy ni zytgahgyi ee arhichidiin byryy bish ee hoorhii hoorhii
галдан · 2014/12/23
ийм нөхцөл байдлыг үүсгэсэн ардчиллыг булшил. Тэгээд хариуц********** өндөр болгоод шалгалт шийтгэлээ чангал, хар аяндаа соц үеийнх шиг амар тайван болно.