Самбочид ДАШТ-ээс 2 алт, 6 хүрэл медаль хүртлээ
2025/11/10

Олон Улсын Самбо Бөхийн Холбоо (FIAS)-ноос зохион байгуулдаг Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Киргизийн Бишкек хотод энэ сарын 7-ноос 9-нийг дуустал үргэлжиллээ.
Энэ удаагийн тэмцээнд үндсэн болон байлдааны самбо гэсэн төрлөөр 25 тамирчин Монгол Улсаа төлөөлөн оролцсон бөгөөд үүний дотроос пара самбын төрөлд хоёр тамирчин мөн өрсөлдөж медаль хүртжээ.
Тэднээс
- пара самбын эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд Г.Чулуунсүх нар алт,
- пара самбын эрэгтэйчүүдийн -98 кг-ын жинд Н.Цэрэнтогтох хүрэл
- спорт самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Л.Сумъяа алт
- спорт самбын эрэгтэйчүүдийн +98 кг-ын жинд Д.Пүрэвдорж,
- байлдааны самбын эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Т.Цогтбаатар,
- спорт самбын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Н.Баярмаа,
- байлдааны самбын эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Нандин-Эрдэнэ,
- байлдааны самбын эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Номинтуяа нар хүрэл медаль хүртэв.
Ийнхүү нийт багийн дүнгээр хоёр алт, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын самбогийн тамирчид медалийн чансаагаар дөрөвдүгээрт жагсчээ.
FIAS холбооны нэр дээр оролцсон оросууд хамгийн олон буюу 21 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн бол Казахстан 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл, Киргиз 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль зүүсэн амжилтаар удаалав.
Харин манай баг тамирчид медалийн чансаагаар IV байр эзэлсэн юм. Нийт 7 улс алтан медаль хүртсэн бол 27 орон ямар нэгэн медальд хүрчээ.







Зочин · 2025/11/11
BOOB XXN BOOW DOLOOJ ANUSDI80955877
Зочин · 2025/11/11
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00