Ч.Сайханбилэг ямар үнээр хямралаас гарахаа тооцож үзсэн үү?
2014/12/23

Харин зарим нэгэн нь Ерөнхий сайдын мэдэгдэлд үүнээс өөр сонголт байхгүй гэдгийг тайлбарлаж байгаа юм. “Оюутны 70 мянган төгрөгийг танах, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгох, малчдын татварыг сэргээх, төрийн албан хаагчдын тоог цөөлөх гэх мэт алхамуудыг аргагүйдээ л хийж байгаа. Өгье гээд ч мөнгө байхгүй болохоор уран үгээр халхавчилж танахаас өөр сонголт байхгүй. Энэ бол шинэ зоримог зүйл биш, үүнээс өөр ямар ч сонголт байхгүй болохоор л ийм асуудлуудыг оруулж ирж байна. Энэ бол бодлого биш сонголтгүйн эрхэнд хийж байгаа л алхам. Харин Ерөнхий сайд бодлого буюу сонголтуудыг УИХ-д оруулж ирэх ёстой байсан. Гэвч тэгсэнгүй” гэж шүүмжлэх хүн ч байх ажээ. Хий хоосон шүүмжлэл бол ажилд садаа болох л зүйл. Харин бодитой далайцтай шүүмжлэл бол түүний ажилд ташуур өгч зүтгүүр болно.
Түүний энэхүү мэдэгдэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгдэл хийснийг анхаарахгүй орхиж болохгүй. Тэрээр “Ерөнхий сайдын хэлсэн үгийг бичгээр авч уншсан л даа. Нэгдүгээрт, сүүлийн 25 жил яригдаж байгаа гомдлуудыг цуглуулга байна гэсэн бодол төрсөн. Хоёрдугаарт, тавьж байгаа онош нь зөв үү, буруу юу гэдэгт эргэлзсэн. Үндсэндээ өмнөх Засгийн газар луу хамаг зүйлээ чихэж байна лээ. Гуравдугаарт, шийдэл нь зөв үү, буруу юу гэдэгт бүр ч илүү эргэлзсэн. Ерөнхий сайд хаа нэг газрын нийгмийн даатгалын байцаагчийг ажлаас нь халж, эсвэл малчдад татвар ногдуулж байж хямралаас гарна гэсэн зүйл хэлж байна лээ. Миний ойлгож байгаагаар хэдэн хүнийг ажлаас нь халаад хямралаас гарна гэж үзэхгүй байна. Мөн хямралаас ямар үнээр гарах гээд байгаа юм гэдгээ тооцож үзсэн юм болов уу гэсэн л бодол төрсөн” гэв.
Үнэхээр Ч.Сайханбилэгийн хэлсэн үгэнд өмнөх Засгийн газартаа бурууг бухсан шинж тэмдэгүүд багагүй ажиглагдаж байна. Хэрвээ Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа өнөөдрийн үр дүнд хүргэсэн гэвэл түүний шадар хүн байсан Ч.Сайханбилэгт ч энэ хариуцлага хамааралтай. Мөн байгаа бэрхшээлүүдээ тоочихоос илүүтэй цаашид урт хугацаанд ямар бодлогын өөрчлөлтүүдийг хийх вэ? хөрөнгө оруулагчдад юу амлах вэ? зах зээлийн зохицуулалтанд ямар өөрчлөлт авчрах вэ? эдийн засгийн хямралыг даван туулахад хэдий хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай вэ? түүнийг яаж босгох, хэрхэн зарцуулах? Гэх мэт тодорхой асуудлууд дээр бодлого дутагдаж байгаа юм. С.Баярын Засгийн газрын үед эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө гэж ганцхан хуудастай мөнгөн тооцоо байсан. Бүхэл бүтэн хямралыг давахад ганцхан хуудас цаас оруулж ирлээ гэж шүүмжлэх хүн олон байсан ч тоо, тооцоотой тэрхүү төлөвлөгөөг амжилттай сайн биелүүлсэний ачаар хямралыг даван гарч байсан. Харин Ч.Сайханбилэгийн хэмнэлтийн бодлого буюу төрийн албан хаагчдыг цомхотгох, халамжуудыг хумих, зарим татваруудыг сэргээх бодлогын үр дүнд хэдэн төгрөг хэмнэх нь тодорхойгүй байна. Тоо тооцоогүй ийм дүгнэлтийг л гомдлын үгийн цуглуулга гэж нэрлээд байгаа юм. Проблемуудыг хэн ч жагсааж чадна, Проблем бий болгосон алхамуудыг ч зогсоох амархан. Харин ямар тоо тооцоогоор хямралаас гарч, цаашид ямар бодлогоор эдийн засгийн өсөлтөө хадгалах вэ? гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гаргаж танилцуулах нь зөв болов уу?
Зочин · 2014/12/24
Энэ нөхөр Ж.Вашингтоны сургуульд сурсан гээд байсан. Ард түмнээ яаж дарамтлах, ямар ч бодлогогүйгээр санаандаа орсныг бурдаг арга барил л сурсан юм байх даа
Зочин · 2014/12/24
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
Зочин · 2014/12/24
uls torchid 20 garan jild uls orniig maani yu bolgochi*** doooo