Улсын комисс 24 уурхайг хүлээж авчээ
2015/01/03
2014 онд шинээр 45 уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэж байгаагаас 24 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж Улсын комисс хүлээн авсан байна.
Үлдэж буй уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүү, зах зээлийн болон дэд бүтэц зэрэг бусад асуудлаас шалтгаалж хараахан бүрэн ашиглалтад орж амжаагүй байна.
Хүлээн авсан уурхай, баяжуулах үйлдвэрийг ангилж үзэхэд ил уурхай-19, баяжуулах үйлдвэр-4, хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр-1 байна.
Тухайн уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор шинээр бий болсон ажлын байрны тоо 2687 болж төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 509 орчимтэрбум төгрөгт хүрсэн байна.