Шударга хүнд тэнгэр хураа харамласангүй
2013/05/24
Ирэх сарын 26-ны өдөр бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр билээ. Энэ сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр өөрийн төрсөн нутаг болох Архангай аймагт ажиллахаар очжээ.
Түүнийг төрсөн нутгийн уул ус нь тосч, зон олон нь сэтгэл тэнэгэр угтлаа. Хамгийн билэгшээлтэй нь энэ өдөр дэлгэр зуныг урин дуудсан хур бороо шаагиж, нэр дэвшигчийг маань сэтгэлийг хөдөлгөлөө.
Ард иргэд нь ч “хувьтай хүн хур борооноор” хэмээн ихэд билэгшээж сэтгэл зөвтэй, шударга хүнээс тэнгэр хангай ч хураа харамласангүй хэмээн ярьцгааж байна. Нээрэн л нутгийн уулс, мөнх тэнгэр түүнд сэтгэлийн дуудлага илгээжээ. Төрсөн нутгаасаа ажил амьдралын гараагаа эхлүүлсэн түүнд нутгийн олон нь итгэл хүлээлгэн, дэмжинэ гэдгээ хэлж байна.
Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй анхны эмэгтэй бөгөөд түүнийг хамгийн дайчин удирдагч хэмээн дүгнэдэг билээ. Шударга үнэнийг уриагаа болгосон нэр дэвшигчдээ амжилт хүсье.
Зочин · 2013/05/28
эмэгтэй хүн яагаад төр удирдаж болохгүй гэж нэг өөрчлөөд үзвэл яасын
Зочин · 2013/05/28
Түүхэндээ анх удаа албан ёсоор Монгол улсын ерөнхийлөгчийг 2013 онд сонгох нийт ард түмний сонгуульд өрсөлдөхөөр МАХН-аас Н.Удвал гэдэг эмэгтэй хүн нэр дэвшин байгааг таньдаг бай таньдагүй ч бай Монголын бүх эмэгтэйчүүд Н.Удвалын төлөө саналаа өгөхийг уриалж байна. Хазайсан хаант төрийг хатан ухаанаар удирдах цаг нь ирлээ Н.Удвалаа дэмжинээ.
Зочин · 2013/05/28
Удвалийг дэмжинэ эмэгтэй хүн шудрага ёсыг дэмжинэ
Зочин · 2013/05/26
bat-erdene tuluu sanallaa ugnuu
Зочин · 2013/05/26
ene odoo shudarga yum biz dee ha ha
Зочин · 2013/05/25
saidaa saidaaraa l sn ajilla l da
Зочин · 2013/05/25
haha 5 dahi shdee :D