УИХ-ын ирц “Шилэн” болжээ
2015/01/11
2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан “Шилэн дансны тухай ” хууль хэрэгжиж эхлээд байна.
Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа “шилэн” болж эхэллээ. Үүний нэг бол УИХ болон УИХ-ын Тамгын газар юм. Баасан гарагийн чуулганы хуралдаан өндөрлөх үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандан, “Маргааш өглөө 09 цагаас чуулган хуралдана. Өглөө Ерөнхийлөгчийн хэлснээр би камер залгаад нийт улс даяараа УИХ-ын гишүүдийн ирцийг харуулна. Цагтаа хэн ирсэн, хэн ирээгүйг хүн бүхэн харна. Хариуцлагаа тэгж л эхэлье. Би гишүүдийн суудлыг нэг бүрчлэн харуулна. Та бүхэн Ерөнхийлөгчийн хэлсэн хариуцлагын асуудлыг дэмжиж байгаа гэж би бодож байна” хэмээн хэлсэн бөгөөд маргааш өглөө нь шууд хэрэгжүүлж, УИХ-ын чуулганы 2015.01.10-ны өдөр буюу Бямба гарагийн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн ирц, суудаг сандал ширээг ард түмэнд нээлттэй харуулж “шилэн” болсноо баталлаа. Гишүүдийн ирцийн мэдээ, хэн гишүүн хэдэн цагт ирсэн тухайwww.parliament.mn энэ сайтнаас шууд үзэх боломжтойг талаар УИХ-ын дарга цахимаар олон нийтэд мэдээлсэн байна.
УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг өнгөрсөн жилээс эхлэн шилэн болгож эхэлсэн бөгөөд ажилтнууд нь шилэн өрөөнд сууж, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг нээлттэй “шилэн” болгосон юм. Өөрөөр хэлбэл УИХ болон УИХ-ын Тамгын газарт хандаж ирүүлсэн иргэдийн хүсэлт, мэдээ мэдээлэл, бичиг баримтууд “Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төв”-ийн шилэн танхимд суудаг УИХ-ын Тамгын газрын ажилтнуудаар дамжин зохих эзэндээ шуурхай хүрдэг болжээ. Ажил зогсох ёсгүй, ирсэн бичиг баримт гацах ёсгүй учир бичиг баримтын шилэн хоргонуудад бичиг баримт саатаж буй эсэхийг ордонд орж ирсэн хэн бүхэн харах боломжтой болсон байна.
Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг www.parliament.mn цахим хуудсанд байршуулан 2012 оноос хойш “шилэн” болгожээ. Ийнхүү хүн бүр УИХ-тай холбоотой бүх мэдээллийг энэхүү сайтнаас болон open.parliament.mn сайтаас өдөр бүр хүлээн авах боломжтой байдаг байна.
Олон нийтээс байнга шүүмжлэл хүлээдэг УИХ-ын гишүүдийн ирцийн тухай мэдээ, мэдээллийг иргэд ямар нэг сонин, сайтаас хайх хэрэггүй. Учир нь Пүрэв, Баасан гараг бүрт хуралддаг чуулганы хуралдааны үйл ажиллагааг 2012 оноос хойш улс орон даяар 4 телевиз болон Univision, Skymedia-ийн Их хурлын сувгуудаар үзэх боломжийг олгож, монголын Парламентын үйл ажиллагаа “ШИЛЭН” болсон түүхтэй.
Зочин · 2015/01/12
2016 onii songuuliig sahan bileg awchirlaa Ardchilsan namiin gishvvdee demji****dee itegel aldarlaa ardchisan namaas gant***n h. Battulga bn uur heregtei hvn alagadaa vnheer haramsaltai ym da huurhii bidnii songolt eregleeeeee bid ta nariig arai uur hvmvvs gej bodoj bailaa 16 on hurdan irj bid neg hudalch helsendee hvrdegvi hvnd hani boldoggvi uls ornoo hudaldahaas butsshgvi za brag taliig n zarch bailgvidee neg udur ed naraas bolj eh ornoosoo huugduh bailgvide te ed nar bol ayultai nvgeltei hvmvvs ta 1000 saihan lamaar nom unshuulaad ta nariin nvgel nvdeer garah bolnooooooo gej
Зочин · 2015/01/12
Ganbaatariig erunhii said bolgoh heregtei arai yadarsan ard tvmentei oir ymda busad bol ts****aa bs uyanga bs bie daa****d bn bs battulga gishvvn bn bs bat erdene gishvvn busadiig n bol neeree heleh muu vg alagdaa munh tenger shitegsvgei
Зочин · 2015/01/12
16 onii songuulisr ardchilsan nam ylahgvi bolloo ygaad gwel saihan biled ard tvnii itgeliig aldllaa 18 nas hvrtleh bvh hvvheded 20000 tugrug ugnuu gej bsan amlalt nurlaa yaaj amlaltandaa hvrdeggvi nuruugaa haruuldagiig gaduur mash ih shuugij bn songuliin irts henees nuluuluh we ard tvmen ard tvmen heniig hna hudllaa ****anniig martahgvi bidniig dahin hos***ruulaad vzgvi yu da 16 ond yu boldgiig ardiin nam garj ireed butsaagaad t ta naraas hariuugaa awah bailgvidee ywj ywj ardiin nam al ym bn gej gaduur yrij bnaa 16 irleedee m******** ***** setgeh ym oyutolgoigoos munguu awj chadahgvi baij hvvhed deeremdej bgaan daa muu *****nuud uur yu awmaar bn awmaar ym bga bol erthen helcheeree nohoon **** shig araas n tsuwuulaad hereggvi sh say tog dulaan t****nii vne nemsem uur yaamaaaaar bnaaaaaaa neg musun amidarj bgaa gazariig bulaahaad awchaaj ta nar awna gediig bidednee harin ter ved yaan gej bodoj bn muu 3 say hvnii *******ideesee bilee munh tenger ta nariig bolon hoich veiin chin shitgeh bhdaa munh tenger sohroogvi gedegt bod itgej bn
Зочин · 2015/01/12
цагтаа ирдэг 3-хан хүн байна даа.гончигдорж,цог,баярсайхан .бусад нь .........................хийгээд ирдэггүй ээ.гэхдээ төрийн байгууллага 8 цагаас цугладаг биш билүү.
Зочин · 2015/01/12
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Термокийг захиалвал салхивчны сийгэлт болон тохиргоог үнэ төлбөргүй засаж янзалнаа.Орос тех.Утас:95000020,95050020
Зочин · 2015/01/12
www.amazon.cn bolon www.taobao.com www.alibaba.com internet delguurees baraa hudaldan avah huseltei humuust zuuchilna. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, хөрөнгө оруулагч олоход туслах, бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж худалдан авахад L/C үйлчилгээ үзүүлэх, Хятадад жуулчлах болон бусад ********д**********р явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 983048** Бээжин дэх утас 86-010-84391096