Ардчиллын хуурамч багийг хуулах сонголт байх болно
2013/05/26
I хороолол дахь гэр рүүгээ яваа “23” дугаарын автобусны зорчигч Х.Цэлмэг их л олзуурхаж байгаа бололтой. Өглөөгүүр “Нарантуул” ороод буцахдаа суусан автобусанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ ороод ирсэн болохоор тэр л дээ. Х.Цэлмэг гуай Үндэснийхээ их баяр наадамд 12 түрүүлсэн босоо аваргатай хүн нь чихэлдсэн автобусанд таарна чинээ огт бодоогүй байх…
Хотын төвийн түгжрээн дунд яваа Х.Цэлмэг гуай гэр рүүгээ яарч буй бол нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сонгогчидтой уулзахаар товлосон газар руугаа яваа. “Ирээдүй” цогцолбор сургуулийн хөлбөмбөгийн талбайд түүнийг дэмжиж буй зуу, зуун дэмжигч нь хүлээж байгаа билээ. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хүрээнд зүүн гурван аймагт ажилласан бөгөөд нийслэл дэх эхний уулзалтаа Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй нь онцлог аж. “23” дугаарын автобусанд суусан нь ч бас учиртай юм билээ. Энэ л маршрутаар, энэ л хороолол руу тэрээр үргэлж баяртай явдаг байжээ.
Анх 1985 онд улсаас байраар шагнуулж, гал голомтоо бадрааж байсан газар нь I хороолол аж. Амьдралынхаа ханьтай гэр бүл зохиож, гурван охиноо өсгөсөн энэ газраас нийслэлийн иргэдтэй хийх уулзалтаа эхлүүлэхээр зориуд Сонгинохайрханыг сонгосон гэдгээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хэлж байсан. Уулзалтад оролцсон Сонгинохайрхан дүүргийн иргэд ч “Манай хүн” хэмээн нэр дэвшигчийг дотночлон хүлээн авч байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж дүүргийн иргэд, олны танил алдартай хүмүүс, УИХ-ын эрхэм гишүүд ч ирсэн байв. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Өнөөдөр төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагджээ. Хаана, хянана, хясна, хориглоно гэсэн л үгс гарах боллоо. Эрх баригчид улсын Ерөнхийлөгч, шүүхийг өмнөө бамбай болгон ашиглаж байна. Ийм үед Та бид төрийн тэргүүнээ сонгох гэж байгаа билээ. МАН нэр дэвшигчээ тодруулахын тулд ард түмнээсээ асуусан. Өмнө нь дарга нарын хүрээнд яриад нэр дэвшүүлдэг байсан бол энэ удаад 190 гаруй мянган хүн оролцсон санал асуулгын үр дүнд нэр дэвшигчээ тодруулсан байгаа. Гэхдээ энэ удаагийн сонгууль Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Н.Удвал гурвын дунд гэхээс илүү хэлэх, хийхийн зөрүүг арилгах, дүр эсгэсэн ардчиллын хуурамч багийг хуулах сонголт байх болно. Ардаараа овоглосон Ардын намын нэр дэвшигчийг дэмжээрэй” гэж байв.
Баялгийн тэгш хуваарилалт, байгаль орчноо дэмжсэн төрийн бодлого, залуу үедээ итгэсэн зарчмаар ажиллах болно гэдгээ нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ онцолж байсан. Найман багц асуудлаар мөрийн хөтөлбөрөө боловсруулсан тэрээр олон газар явж иргэдтэй хийсэн уулзалтаасаа сайн санаачлага, зөв бүхнийг нь хөтөлбөртөө тусгахаа амлаж байсан. “Ард түмнийхээ эрх ашгийг оройлон дээдэлж, баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах зарчмыг өмгөөлөн хамгаалах, авлигыг үндсээр нь тасдана” гэсэн аваргын, нэр дэвшигчийн амлалтыг ард түмэн ч талархан хүлээн авч байлаа.
Бөх хүн бүдүүн баараг гэсэн үг бий. Энэ үгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч тодорсноос хойш нэлээд их хэрэглэх болсон нь ч нууц биш. Тэгвэл Улсынхаа их баяр наадамд 12 түрүүлсэн аваргыг биеийн хүчээр бус оюуны бяраар түрүүлсэн гэдгийг энэ удаагийн уулзалтад оролцсон олон хүн дурдаж байлаа. Түүний нэг нь Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг хэлэхдээ “Спортын хүн зөвхөн бяраар ялалт байгуулдаггүй. Тэр тусмаа бөх хүн тэр богино хугацаанд их олон зүйлийг бодож, сэтгэх шаардлага байдаг юм. Тэгж байж ялдаг, түрүүлдэг” гэж онцолж хэлж байсан.
Хойч үедээ ухсан нүх үлдээх бус, байгалийг нь үлдээхийн төлөө үргэлж тэмцэж явдаг хүн бол нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ. Түүний санаачлан батлуулсан “Урт нэртэй” хуулийг хүмүүс бүгд мэдэж байгаа. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай энэ хуулийг батлуулсан нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг “Аварга төдийгүй байгаль орчны Аврал болгосон” гэж Монголын ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбаяр онцлон тэмдэглэсэн. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл эх оронч түшээдээ улсынхаа жолоог атгуулахад бэлэн буйг тэрээр хэлж байсныг тодотгоё.
Хүчирхэг Монголын төлөө “Эвийг эрхэмлэн, Зөвийг дэмжинэ” уриатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Сонгинохайрхан дүүргийн иргэд дэмжинэ гэдгээ илэрхийлэн сүүн цацал өргөж байлаа. Түүний иргэдтэйгээ хийх уулзалт цаашаа гэр хороололд үргэлжиллээ.
free bookmarks · 2013/06/10
u2R*Hg A round of applause f your article.Much thanks again. Cool. http://crk.com/
social bookmark · 2013/06/05
cQK2iU Im thankful f the post.Really thank you!
Зочин · 2013/05/27
Том т1-тээрэй Бат-Эрдэнээ