Ц.Элбэгдорж Шивээ-Овоогийн усны асуудалд онцгой анхаарна
2013/05/26
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Шивээ-Говь суманд ажиллаа. Шивээ-Овоон уурхайгаар нь энэ сумыг монголчууд андахгүй. Манай улсын дулаан, цахилгааны 60 хувийг хангадаг 4 дүгээр цахилгаан станцын нүүрсний дийлэнх хувийг нийлүүлэгч уурхай юм. Тус сумын иргэд хөдөлмөрчид, уурхайчидтай хийсэн уулзалт дээр говийн бүс нутгийн ундны ус үнэхээр хүнд байгааг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч онцолж, үүнээс гарах арга замын талаар Шивээговьчуудтай санал бодлоо солилцсон юм. Уг нь говийг усны нөөцөөр хангах Хэрлэн-говь гэсэн төсөл яригдаж эхэлсэн ч өнөөдөр бүрхэг болжээ. Орхон-говь төсөл ямар шатанд байгааг ч нэр дэвшигч ярьсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд говьчуудийн усны асуудлыг нааштайгаар шийдэх арга зам байгааг ингэж ярилаа. Монгол улсын ихэнх гол мөрөн гадагшаа урсаж гардаг. Хил даван одож байгаа байгаа тэр их усны дор хаяж 30 хувийг хуралдуулж говь руугаа ашиглахад говьчуудын усны асуудалд эерэг тусна. Жишээ нь Хэрлэн гол нь хил давж Хайлаар руу гарахад цаана нь урд хөршийнхөн таван том усан бүрдүүлчихсэн ашиглаж байдаг талаар мэдээлэл байдаг байна. Ингэж хүний хоол болгож байхаар ус хамгийн ихээр хуралддаг зуны улиралд том голуудынхаа усны тодорхой хувийг хуралдуулж говь руугаа ашиглах боломжтойг Ерөнхийлөгч хэлсэн юм. Энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ хэллээ. Уулзалт дээр Шивээ-Овоо уурхайн уулын хэсгийн дарга н.Амгалангийн зүгээс Шинэ-Овоогийн лицензийн маргааны талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг сонслоо. Ц.Элбэгдорж "Улсын төсвөөр нөөц нь нэгэнт тогтоогдсон орд дээр хайгуулийн лиценз дахин олгож байгаа нь луйвар" гэдгийг хэлсэн. Тэрбээр "Авлигчидтай тэмцэж байж хоёр ч удаа Ерөнхий сайдаар огцорч байсан миний хувьд авлига ямар урхагтай хамгийн сайн мэднэ. Яаж тэмцэх арга замыг бас мэднэ. Мэдэж байгаа учраас хэрхэн тэмцэж эхнээс нь дарж авч байгааг та бүхэн МИАТ-ийн гэх мэт олон хэргээс харж байгаа байх. Авлигчидтай тэмцэнэ гэдэг амаргүй. 2.5 миллярдын нөөц нь тогтоогдсон Шивээ-Овоон уурхай дээр нөөцийг нь тогтоо гээд дахин лиценз өгсөн байгаа нь наад захын асуудал шүү дээ. Үүнийг таслан зогсоохын төлөө миний бие бүх хүч хөдөлмөрөө зориулж байна. Цаг хугацаа хэрэгтэй юм байна. Ирэх дөрвөн жилийн миний улс төрийн амьдралын багагүй хугацаа бас л энэ тулалдаанд зориулагдах нь" гэлээ.
free bookmarks · 2013/06/10
pqIKfZ Enjoyed every bit of your post.Thanks Again. Really Cool. http://crk.com/
social bookmark · 2013/06/06
UOoVkN Enjoyed every bit of your blog.Thanks Again. Fantastic.