Баянхонгор аймгийн Баянцагаан сумынхан өчигдөр, өнөөдөр хоёр өдрийн турш “Тэмээний баяр-2015” уламжлалт наадмаа зохион байгуулж байна. Баярыг атан тэмээ, бэсрэг тэмээ, торомны уралдаан, сайхан тэмээтэй хос, шилмэл ингэ шалгаруулах болон тэмээтэй буухиа тэмцээн гэх мэт олон төрлөөр зохион байгуулж байгаа юм.

Монгол тэмээний уралдаанд Д.Сангидоржийн хөх, бэсрэг тэмээний уралдаанд С.Отгонбавуугийн улаан ат тус тус түрүүлсэн байна. Харин тэмээчдийн буухиа тэмцээнд Дэлгэрэх баг 1, Гичгэнэ баг 2, Цэцэн баг 3 дугаар байрыг тус тус эзэлжээ.

Энэхүү баяр нь уламжлалт мал аж ахуй, өв соёлоо сэргээх, тэмээний тоо толгойг өсгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Баяцагаан сумын хэмжээнд 2013 онд 1006 тэмээ тоологдож байсан бол 2014 онд 1256 болж өссөн таатай мэдээ байна.

 




























 

 

 

Гэрэл зургийг: Д.Баярмагнай