УИХ-ын ирц "шилэн" болжээ, энэ сайн хэрэг. Гэхдээ гишүүдийн таслалт, чөлөөавсан зэрэгт нь лимит тогтооё. Энэ хязгаарыг давсан гишүүн бүрт хариуцлага тооцдог байя.

Хариуцлагыг зөвхөн тэдэн цагаар тасалсан гэдэг байдлаармэдээлээд өнгөрөх бус намд нь нэрийг нь татахыг сануулдаг. Тухайн гишүүний үг хэлэх эрхийг нь хасах эсвэл сонгогчдод нь энэ тухай зарлахгэх мэт олон арга хэмжээ авч болно. Ингэж чадахгүй юм бол энэ УИХ-ын гишүүд чинь нэгдсэн чуулганд суух ажлыгзав зайгаараа хийдэгболоод байна. Хариуцлага тооцдог болбол энэ байдал өөрчлөгдөнө. "Шилэн" ирцтэй болж байна л гэнэ.Гишүүдийн нэгдсэн чуулганд ирж буй байдлыгхарахад олон гишүүн суухгүйбайгаа харагдах юм. Ирцээ "шилэн" болгож байгаа юмбол сонгогчдод ч "шилэн" сонголт үлдээх ёстой. Сонгогч өөрийг нь төлөөлөн УИХ-д суугаа гишүүнийг ажлаа хийхгүйбайвал эргүүлэн татахад ч буруутах юм байхгүй. Үүнийхээ дагууцахим ертөнцөөр хэлэлцүүлэг явуулахад ч болохгүй юм байхгүй. Сонгогчид ньүг хэлэх эрхийг нь хасах арга хэмжээ авдаг. Дараа нь бүр болохгүй бол эргүүлэн татаж сонгогчдын төлөө ажлаа хийдэг хэн нэгнээр сэлгүүлж болох юм. Ингэснээр дөрвөн жил гишүүд бүрэн эрхийнхээ дагуу өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу ажиллах бус жинхэнэ төр түшилцэх хэмжээнд ажилладаг болно. Шаардлагатай бол УИХ-ын тухай хуулийн зарим зүйл заалтад ч өөрчлөлт оруулж яагаад болохгүй гэж. Нэгэнт сонгогчдын итгэл, хүслээр УИХ-ын гишүүд болцгоодог бус уу.

2014 оны хоёрдугаар сардпарламент өнгөрсөн намрын чуулганы ажлаа дүгнэжээ. Ингэхдээ 76 гишүүнийг чуулганы хугацаанд хэр идэвхтэй ажилласныг тоон үзүүлэлтээр гаргажээ. 2013 оны намрын ээлжит чуулган 37 удаа хуралдсан байна. Гишүүдийн хуралд оролцсон байдлыг тооцохдоо өдрөөр гаргажээ. Ингэж тооцоход гишүүн Х.Баттулга 23.5 өдрийн хурал тасалсан бол Р.Амаржаргал гишүүн 18 өдөр тасалсан үзүүлэлтээр бусдыгаа тэргүүлж хамгийн идэвхгүй ажилласан гишүү­дээр тодорлоо. Тэдний араас гишүүнӨ.Энхтүвшин 17.5 өдөр, Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр нар 17 өдрийн хурал тасалж удаалжээ. Хамгийн олон удаа өвчтэй байсан гишүүнээр мөн Р.Амар­жаргал тэргүүлсэн байна. Өнгөрсөн оны намрын чуулганы ажлаа хоёр сард дүгнэх учир хэн гэдэг ги­шүүн ирц таслалтаараа тэргүүлс­нийг хэлэхэд эрт байна.

Ажлаа таслаад, ирэхгүй гишүүнийг сонгогчдынхоо сонголтыг хүндлээгүй хэмээн буруутгах хангалттай шалтгаан бий. Хариуцлагыг өндөржүүлснээргишүүд улс төрийн ямар нэгэн тохироо, өөрт ашигтай шийдвэрийг гаргуулахын тулд нэгдсэн чуулганд ирдэг байж болохгүй. Парламентын засаглалтай болсноос хойш ирцийн асуудал нэг л тогтсон дэг жаяггүй байсаар ирсэн. Үүнийг өөрчлөх цаг болжээ. УИХ-ын гишүүн сонгогчдоо төлөөлөөд тэнд төрийн хууль тогтоох ажлыгявуулах үүрэгтэй болохоосхор найруулах, өөрт ашигтай зүйлийг батлуулахын тулд чуулганд морилон ирдэг байх учиргүй юм. Гишүүд дуртай үедээ ирдэг, ямар асуудал шийдэхээс шалтгаалан ирц бүрддэг байх нь өөрөөАшиг сонирхлын тухай хуулийг зөрчдөг ч гэж хэлж болно. Ийм дампуу УИХ-ын гишүүдтэй байхыг сонгогчид ч тэвчихгүй. Тэгэхээр "шилэн" ирцийнхээ ашгийг хариуцлагаар тооцож гаргамаар байгаа юм. Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан "Шилэн дансны тухай " хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа "шилэн" болж эхэллээ. Үүний нэг бол УИХ болон УИХ-ын Тамгын газар. Үүнийгээ харин хариуцлагаар баталгаажуулах хэрэгтэйбайна.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ