Монгол бөхийн уран мэхийг гайхуулж, олноо баясгаж явсан Даян аварга А.Сүхбат  зодог тайлсан ч олон түмний анхаарлын төвд байж, түүнийг тойрсон мэдээллүүд ар араасаа тасардаггүй.

Энэ удаа  ч мөн хувийн амьдралын талаарх нэгэн мэдээлэл байна.  Даян аваргын анхны гэргий болох Баясгалан гурван сайхан үр төрүүлсэн, мөн дараагийн гэргий болох Содоо хоёр хөөрхөн хүүхэд төрүүлсэн байна. Харин Даян аварга А.Сүхбатын дараагийн гэргий болсон Гарамханд хоёр жилийн өмнө хөөрхөн хүү төрүүлж өгсөн бөгөөд тун удахгүй ахин үрийн зулай үнэрлэх гэж  байгаа гэнэ.

Ингээд Д.Сүхбат аварга маань удахгүй долоо дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Үртэй хүн жаргалтай гэдэг дээ. Монголын үрс маш олон болтугай.

Я.Соёлоо