Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвалыг дэмжсэн иргэд сонгогчдын хөлд намынх нь төв байр дарагджээ. Түүнийг дэмжигчид өөрийн биеэр намын байранд ирж, эсвэл бичгээр санал сэтгэгдлээ илгээсээр байгаа гэнэ.

МЗЭ-ийн нэрэмжит зохиолч яруу найрагч Ж.Баттулга намын төв байранд ирж дараах нийтлэлийг бичиж ирүүлжээ.Түүнийг сийрүүлэн хүргэж байна.

МАНАН дундаас цоройж гарч ирсэн ганц эмэгтэй хүн нь бол Н.Удвал юм. Хэдэн зуун жилийн дараа гарч ирж байгаа үйл явц гэж ойлгож болно. Би тэгж боддог. Яагаад гэвэл энэ нь өөрөө санамсаргүй зүйл биш.

 

 

Монголын сайхан ээжүүд төр толгойлж явсан сайхан уламжлал, холбоо, үүх түүх бий. 1500 оны эхээр Мандухай цэцэн хатан төрийн жолоог чиглүүлэн удирдаж явсан түүх бий. Тэрээр Батмөнхийг Хаан гэж өргөмжлөн суулгаад, өөрөө хажууд нь эх хатан гэж суугаад төрийг хажуунаас нь удирдаж байсан  түүхтэй. Дараа нь 1600-аад оны үед баруун монголын тэмцэл буюу Манжийн дарлалын эсрэг тэмцэлд Очирт хааны охин Ану хатан ямар гайхамшигтай тэмцлийг хийж явсан нь монголын түүхэнд мөн тод үсгээр үлдсэн байдаг. Түүнчлэн сүүлд Сүхбаатар жанжины гэргий Янжмаагуай Улсын бага хурлын тэргүүлэгч гишүүн байсан сайхан эмэгтэйчүүдийн нэг бий. Энэ хүн Монгол улсын хилийг тогтоолцоход хоёр сарын  турш дан даавуу майханд хонож, ажиллаж явсан улс төр, нийгмийн том зүтгэлтэн. Мөн С.Удвал, Э.Оюун гээд эмэгтэйчүүдийн болон зохиолчдын хорооны дарга байсан  сайхан ээжүүдийн нэг түүхэн хүмүүс саяхны хүртэл байлаа.

Эдгээр сайхан ээжүүд бол тэнгэр заяат монголчуудын түүхэн заяагаар гарч ирсэн түүхэн заяатай ээжүүд яах аргагүй мөн. Учир нь ээжүүдийнхээ үгэнд ордоггүй хүүхдүүд гэж байх ёсгүй, ээжийгээ хөшиглөдөг ээж гэж бас байх ёсгүй. Бүх ариун нандин юм ээжид байдаг.

Эх хүн гэдэг үрийнхээ  төлөө зүрх нь цохилж, цуснь буцалж явдаг учраас эрдэнэтэй зүйрлэдэг. Эх хүн ариун цагаан сүүгээрээ дэлхийн ертөнцийг амилуулдаг учраас эх хүний үгэнд бүгд орж байдаг.

 

 

Тийм учраас элгээрээ хэвтсэн байгаа Монголд эхийн сэтгэл, эхийн ариун сайхан сэтгэл, хатан ээжийн санаа ус агаар шиг хэрэгтэй байна. Үүгээр өнөөдөр монголчууд ангаж, цангаж байна. Үүнийг ч хүсэн мөрөөдөж байна. Одоо энэ гарч ирэх түүхэн цаг үе нь яах ч аргагүй бий болсон.

Тиймээс Н.Удвалыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 4 жил, цаашлаад 8 жил зүтгүүлэх, ашиглах боломж бидэнд бий. Эхийн сайхан ариун сэтгэл, онч мэргэн ухаанаараа Н.Удвал өнөөдөр шалгарсан. Тэрээр мэргэшсэн цөөн улс төрчдийн нэг мөн.Энэ улс төр, нийгмийг өнөөдөр зөв өнцөгөөс нь харж чадсан цорын ганц эмэгтэй. Түүнтэй өнөөдөр эн зэрэгцэх, булаацалдах эмэгтэй гэж байхгүй гэж би хэлж чадна.

Өнөөдөр шударга байя гэж бүрээгээ чиглүүлээд , чиний ард түмэн, миний ард түмэн гэж хүний төлөө ажиллаж байгаа гэх хүн төвтэй бодлого баригч нар ажиллаж чадахгүй байна. Харин ч хүн төвтэй байсан юм бол энэ 23 жилийн хугацаанд хүндээ хандсан өлсгөлөн, гуйлгачин, ядуурал, хүчирхийлэл, эх үрсийн нулимс урсахгүй байсан. Энэ нулимс одоо ч урссаар байна шүү дээ. Үүнийг зогсоож хатааж чадах хүн бол Н.Удвал яах аргагүй мөн. Тиймээс Н.Удвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульт эн тэнцүү өрсөлдөж чадах шалгарсан хүн гэж би үзэж байна.

Нөгөө талаар Монголын орны газар нутаг гадаадынхны мэдэлд орсон. Хөдөөгийн малчид малаа бэлчээрлүүлэх газар нутаггүй болсон байна. Тэд өнөөдөр хүнрүүгээ хандсан бодлого биш, газар нутгийнхаа баялгийг гадагш нь цөөж дуусгах гэсэн, хойч үеэсээ баялгийг нь  булааж авсан дээрэмчид юм. Тэдгээр дээрэмчид зөвхөн өөрсдийнхөө эхнэр, хүүхдүүдийг гадаад дотоодод сайхан амьдруулах, суралцуулах гэсэн амин хувийн эрх ашгаа бодсон арчаагүй хүмүүс. Би тэр хүмүүсийг савсаг сагсуу төрийн хүмүүс гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүсийн дунд савсаг ч хүн байна, сагсуу хүн ч байна.

 

 

Өнөөдөр зарим хүмүүс МАХН-ыг муу хэлж байна. Энэ намыг устгагдсан гэж хүмүүс ярьж байна. Харин ч устгагдаагүй. Энэ намд зуун зуун жилийн түүх байна. “Хувьсгал” гэдэг юмнаас айж байна. Хувьсгал гэгч  юмнаас айх хэрэггүй. Монгол Улс ардчилсан хувьсгал хийсэн орныг нэг.

Саяхан Ц.Элбэгдорж, манай улс гаднаас тусламж авахааргүй, хүчирхэг монгол байгаа юм. Ямар ч улсын тусламж, дэмжлэг авахгүй гэсэн утга бүхий үг хэлсэн байна. Энэ үг сонинд гарсан байна. Үүнд чинь гадны хөрөнгө оруулагч нар, энэ чинь дэмжлэг тусламж аваад байхааргүй баян тансаг орон юм байна гэдэг санааг нь хэлсэн дээ агаар юм. Хэзээ монголын ард түмний сайн сайхан зүйлийн  төлөө зүтгэсэн юм. Энэ чинь худал үг. Монголын ард түмнээс нийгмийн баялгийг нь шууд булааж авч байгаа атгаг санаатай хүн.

Монголд 800 гаруй  хууль гарсан гэнэ. Энэ их 800 хуулиас ганц нь ч чихэнд хүрээгүй. УИХ-ын гишүүдээс хамгийн дээд тал нь 13 компанийн хувьцааг 100 хувь эзэмшиж байна, хамгийн доод тал нь 4 компанийн хувьцааг эзэмшиж байгаа УИХ-ын гишүүн байна. Ийм байхад монголын эдийн засаг сөхөргүй яадаг  юм, монголын ард түмэн ядуурахгүй яах юм. Энийг л таслан зогсооё, энийг таслан зогсоож чадахгүй юм бол Н.Удвал юу гэж нэр дэвших  юм дээ. Олон жил улс төрд чанагдсан, амьдралын хүнд нөхцөл байдлаас боссон, боловсрол мэдлэг жигдэрсэн ийм л хүн бол Н.Удвал юм. Тэр чадах хүн гэж би боддог. Н.Удвал Монгол Улсын Ерөнхийлөгч байх ёстой хүн. Бид ч зайлшгүй сонгох учиртай.     

 

 

www.aravt.mn