УРИАЛГА
2015/01/29
Монгол түмний бахархалт хүү, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал нь Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, дэлхийн сая сая хүнийг байлдан дагуулсан бахдам амжилтын эзэн боллоо. Тэртээ 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа Монгол түмний бахархалт хүү давуулж чадлаа.
Төв нутгаас төрөн гарсан энэ цагийн энгүй хүчтэн, Дэлхийн бахархалт хүн, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалын энэхүү түүхэн амжилтыг төр засаг, түмэн олон өндрөөр үнэлж “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол” хүртээн, элэг нэгт ахан дүүсийн омог бахархлыг мандааж өгөхийг Төв нутгийн мянга мянган залуучуудын өмнөөс “Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо” уриалж байна.
ТӨВ АЙМГИЙН НУТГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлсэн бичиг.
Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шиилэгдамбад хүргүүлсэн бичиг.