Монголын өв соёл эзэнтэйг харууллаа
2013/05/27
Бараг мартагдаад байсан Монголын өв соёл өнгөрсөн хэдэн жилд сэргэлээ. Сэргэлээ гэхээсээ илүү хайрлаж хамгаалах, бусдад алдсан бол буцаагаад нэхэх эзэнтэй гэдгийг харуулж чадав. “Морин хуурыг Хятадууд ЮНЕСКО-д нэр дээрээ бүртгүүлж гэнэ. Хөөмийгөө гадаадын нэр дээр данслуулчихлаа” хэмээн хий улигладаг цаг өнгөрч, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэсэн үгийн утга учрыг дэлхий нийтэд жинхэнэ утгаар нь харуулдаг цаг ирлээ.
Монголчуудын бичиг үсгийн соёл 1000 гаруй жилийн өмнөөс эхэлнэ. Наагуур хэлэхэд бүтэн мянганы өмнө бичигтэй байсан гэдгийг түүх, шаштирт тэмдэглэн үлдээсэн нь бий. Бичигтэй ард түмэн номтой байдаг. Эртний бичиг, номын соёлтой ард түмэн номоо дээдэлж, өөрсдөө хөдсөн дээл өмсч, судар шаштираа торгонд баринтаглаж ирсэн түүхтэй. Энэ их өв соёлоо хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч Номын баярын өдрийг тэмдэглэх тухай зарлигийг Их эзэн Чингис хаанымэлмий гийсний 850 жилийн түүхэн ойг тохиолдуулан гаргав.
Монголчууд ардын хувьсгалын 90-хэн жилийн түүхтэй мэтээр баяр наадмаa хийдэг байсан бол Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100, Их Монгол гүрний 800, эзэн Чингис хааны 850, Хүннү гүрний 2222 жилийн ойг тэмдэглэж монголчуудын түүхэн уг улбаа улам цаашилсаар байна.
Босоо монгол бичиг төрийн хойморт заларч, Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, сайд нар гадаад орны ижил албан тушаалтнуудад захидал, мэндчилгээ илгээхдээ худам бичгээрээ үйлддэг боллоо. Мөнх тэнгэр, нар өөд гараа дэлгэн ёсолдог монгол ёсолгоог тогтоолоо.
Нэг хэсэг гадаадынхан Монголыг эзэнгүй мэт эзгүйчилж булш бунхан тонож, үлэг гурвэл, эртний амьтан, ургамлын олдворуудыг хуу хаман хил давуулан хулгайлж оддог байв. Тэгвэл одоо тэдний түрүүч баригдаж, дахин Монголын өв соёлын дурсгал руу аймшиггүй гар дүрэх зүрхтэн олдооргүй болов. Түүний бодит жишээ бол Тираннозавр Батаар хэмээх үлэг гүрвэлийн ясны түүх юм.
Энэ оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг Монгол Батаарын өдөр болгон тэмдэглэх болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч зарласан. Уг өдрийг Монголын соёлын өвийг хамгаалах өдөр болгож байгаа юм.
Тавдугаар сарын 18-ны өдрийг сонгосон нь цаанаа учиртай. Монголоос гаралтай байж болзошгүй үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байна гэсэн мэдээлэл 2012 оны тавдугаар сарын 18-ны орой АНУ-д байгаа геологич М.Болорцэцэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэлд, Ц.Оюунгэрэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчид ирснээр монголчууд соёлын өвөө алдахын ирмэгт тулсныг анх мэджээ. Тавдугаар сарын 18 баасан гариг байсан тул шүүгч, өмгөөлөгч олоход бэрхшээлтэй болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөөс шүүх хуралд оролцсон АНУ-ын иргэн өмгөөлөгч Роберт Пэйнтер өөрийн хамтрагч Ларри Юьрс, Адам Кейг нарын хамт 2012 оны зун Монголд ирж монголчууд баялгаа буцаан авахын төлөө хэрхэн тэмцсэнийг тайлбарлан ярьсан юм.
Тэд 2012 оны тавдугаар сарын 18-ны орой 18.30 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос "Тираннозавр Батаар"-ын талаар еmail хүлээж авчээ. Өмгөөлөгчдийн олж мэдсэн зүйл гэвэл Монголын говиос олддог маш ховор үлэг гүрвэлийн араг ясыг хууль бусаар хил нэвтрүүлж ням гаригт буюу тавдугаар сарын 20-нд АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байна гэсэн мессеж. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс еmail авсан өдөр нь баасан гаригийн орой.Хагас, бүтэн сайнд Техас мужийн шүүхийнхэн амардаг.Тиймээс тэр оройдоо л ганц хоёрхон өдөрт амжуулан хамтарч ажиллаж болох шүүгч олох ажилд өмгөөлөгчид гарчээ.
Монголын төрийн нэрийн өмнөөс үлэг гүрвэлийн ясыг бусдын гарт орж үрэгдэхээс нь өмнө эргүүлж авахын тулд тэд хэрэг үүсгүүлж хуулийн дагуу хандах боломжийг нэн яаралтай хангах хэрэгтэй болжээ.
Олон шүүгч рүү утасдаж холбоо барьсны эцэст Далласын К.Куртс гэдэг шүүгчтэй холбогдонбямба гаригийн өглөө гэрт нь уулзаж үйл явдал цааш өрнөжээ.Шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх байсан П.Цагааны гарын үсэгтэй мэдэгдэл зэрэг бичиг баримтуудыг өгсөн байна. Мэдэгдэлд үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулбал хууль бус үйлдэл болно гэдгийг мэдэгдсэн байжээ. Шүүгч бичгүүдийг хүлээж авмагцаа үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаанд оруулах асуудлыг түр хугацаагаар зогсоох бичигт гарын үсэг зурж өмгөөлөгч ч даруйНью-Йорк хот руу нисч дуудлага худалдаа явуулах гэж байсан газарт очжээ.
Дараа өдөр нь гэхэд дуудлага худалдааны компани ямар том алдаа гаргах гэж байснаа ухаарч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэнээр Тираннозавр Батаарын ясыг эх оронд нь эргүүлэн авчрах эхний боломж нээгдсэн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон палеонтологичдын баг ясыг шинжлэн судалж Монголын говиос олдсон гэдгийг нь нотолжээ.АНУ- Прокурорын газраас “Монгол Улс бол АНУ-ын маш том, үнэ цэнэтэй түнш.Анд нөхөр юм.Манай хоёр орон маш ойр дотно харилцаатай байдаг учраас АНУ-ын Засгийн газар энэ хэрэгт оролцож Монгол Улсын Засгийн газартай хамтран Монголын үндэсний том баялаг болох үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь буцаах ажилд хамтарна” гэж мэдэгдсэн байна.
Нью-Йорк хотод Монголын болоод Хойд Америкийн тэргүүлэх палеонтологийн эрдэмтэд 70-аад сая жилийн настай динозаврын ясанд найман цагийн турш маш нарийн судалгаа шинжилгээ хийгээд ямар ч эргэлзээгүйгээр Тираннозавр Батаарын яс мөн байна гэдгийг тогтоожээ. Монголоос очсон доктор Д.Цогтбаатар, доктор М.Болорцэцэг, АНУ-ын Байгалийн түүхийн музейн палеонтологич доктор, Канадын эрдэмтэд ясыг шинжилж үзээд ясныөнгө, өндөр, нам зэрэг шинж тэмдгүүд Монголоос олддог Тираннозавр Батаарын яс мөн гэдгийг нотолсон байна.
Энэ нь улс орнууд өөрийн баялгаа анхаарч буцаан авч байгаа анхны тохиолдол гэдгээрээ түүхэнд үлдэхүйц жишээ болоод байна.Бусад орны төр, засгийн тэргүүнүүдэд Монголыйн энэ жишээ үлгэр болно гэдгийг ч АНУ-ын талаас мэдэгджээ. Үлэг гүрвэлийн ясыг хулгайгаар хил давуулан худалдах гэж байсан Эрик Прокопи гэгчийг баривчилснаар өөр бусад үлэг гүрвэлийн яснууд ч ээлж дараагаар илрээд байна.
Дал гаруй сая жилийн настай Тираннозавр Батаар тун удахгүй Монголдоо ирнэ. Ирэхдээ ганцаараа бус долоо, наймуулаа буцаж ирэх нь тодорхой болоод байна.
News.mn Д.ОЮУНЦЭЦЭГ
free bookmarks · 2013/06/10
sST12C Fantastic article post.Thanks Again. Awesome. http://crk.com/
social bookmark · 2013/06/05
vwxHVM I really enjoy the article. Great.