Ажлаа хийж мэддэг хүн төрийн албанд байх хамгийн чухал
2015/02/09
Английн хатан хаан нэгэн удаа гадаадаас ирсэн хунтайжийн хүлээн авалтанд уригдаад түүний зорчих замууд хамгаалалтанд орж зарим хэсэгт зам хаагдсан байж.
Энэ үед Английн ерөнхий сайд тун яаруу төрийн ажилтай явж байсан учир аргагүйн эрхэнд дүрэм зөрчин орохыг хориглосон тэмдэг байрлуулсан газраар хөндлөн гарсан ажээ. Цаана нь байсан хамгаалалтын цагдаа түүнийг саатуулан торгуулийн хуудас бичилгүй яахав. Сайд цагдаагийн нэрийг мэдэж аваад цааш давхин оджээ. Албаны өрөөндөө ирсэн хойноо тус дүүргийн цагдаагийн даргад холбогдон: Уг цагдаагийн талаар хэлж, шударга байсан явдлыг нь үнэлэн урамшуулахыг санал болгосон байна.
Харин цагдаагийн дарга хариуд нь: Уучлаарай эрхэм сайд аа, түүнийг шагнах ямарч зүйл олж харсангүй. Тэр ажилтан хуулийн дагуу хийх ёстой ажлаа л хийсэн байна хэмээн хариулжээ.
Ингээд боддоо. Ажлаа хийж мэддэг хүмүүс төрийн албанд байна гэдэг чинь ямар их чухал зүйл болохыг.