Н.Удвалд удирдагчийн чанар бий
2013/05/29
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал өчигдөр орой Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзав. Нэр дэвшигчийн уулзалт Батлан хамгаалах их сургуулийн Соёлын төвд болов.
Уулзалтад Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог,Сангийн сайд Ч.Улаан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцлоо. Шадар сайд Д.Тэрбишдагва уулзалтыг нээгээд, “ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Нацагийн Удвал Монголдоо нэр хүнд өндөр, олон нийтэд танигдсан цөөхөн эмэгтэй улстөрчийн нэг. Түүний талаар та бүхэн тодорхой мэдээлэлтэй байгаа байх.
Нэр дэвшигч Н.Удвал шударга ёс, зарчимч үйл хэргийн төлөө тууштай тэмцэж ирсэн улстөрч. Өнөөдөр ч гэсэн тэрээр шударга үнэний төлөө тэмцэж яваа. Энэ чанараас гадна манай нэр дэвшигчид давуу тал олон бий. Н.Удвал дайчин, зоримог, удирдагчийн зан чанартай. Ямар ч асуудалд туйлшрахгүй, ноён нуруутай хүн юм. Өнөөдөр ийм удирдагч Ерөнхийлөгч Монголд хэрэгтэй байна. Монголчуудынхаа эрх ашгийн төлөө тууштай тэмцэх нь юу юунаас илүү чухал. Тиймээс та бүхний хийж буй сонголт цаашдын Монгол Улсын хувь заяаг тодорхойлох учраас сонгуульдаа хариуцлагатай хандахыг хүсч байна “ гэв. Үүний дараа МАХН-д шинээр элсэгчид гишүүнийхээ батлахаа гардан авсан юм. Мөн хуучин батлахаа солиулж, гишүүнчлэлээ баталгаажуулах хүсэлтэй олон иргэд хүрэлцэн ирсэн байлаа.
Т.Заяа
best social boo · 2013/06/10
CPj0xy Hey, thanks f the blog.Much thanks again. Will read on... http://crk.com/
social bookmark · 2013/06/06
Cv707E I loved your article post.Really looking fward to read me. Will read on...
Зочин · 2013/06/01
эх хүн болгон Н.Удвал сайдыг дэмжихийг уриалж байна.
Зочин · 2013/05/30
Эх хүн хэзээ ч үр хүүхдээ худалдахгүйн адил эмэгтэй удирдагч хэзээ ч эх орноо худалдахгүй
Зочин · 2013/05/30
Түүхэндээ анх удаа албан ёсоор Монгол улсын ерөнхийлөгчийг 2013 онд сонгох нийт ард түмний сонгуульд өрсөлдөхөөр МАХН-аас Н.Удвал гэдэг эмэгтэй хүн нэр дэвшин байгааг таньдаг бай таньдагүй ч бай Монголын бүх эмэгтэйчүүд Н.Удвалын төлөө саналаа өгөхийг уриалж байна.
Зочин · 2013/05/30
Үгүй