Хүүхэд!!!
2015/02/22
Машин гэгчийг унасан хүн бүхэн замын хөдөлгөөний дүрмээ мөрддөггүй нь улмаас хүнд, хөнгөн бэртэж цаашлаад алтан амиа алдах явдал буурахгүй байна. Нийтээрээ тэмдэглэдэг баяраар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.
Үүний хэрээр зам тээврийн ослын тоо ч эрс нэмэгддэж байгаа нь харамсалтай. Ослын улмаас ирээдүй болсон үрс минь амь насаа алдаж, бэртэж гэмтэх нь өндөр байна.
Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар ослын улмаас 8 хүүхэд нас барж 119 хүүхэд гэмтжээ. Үүнээс осолд холбогдсон хүнийг насны байдлаар нь авч үзвэл 0-17 насны хүүхэд 15 хувь, 18-37 насны хүн 31 хувь, 35-54 насны хүн 37 хувь, 55-с дээш насны хүн 17 хувийг тус тус эзэлсэн байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүүхэд өсөлт, бууралтгүй байгаа бол гэмтсэн хүүхэд 19 хувиар өссөн аж.
Сар шинийн баяраар мөн л осолд өртсөн хүүхдийн тоо нэмэгджээ. Тодруулбал, Шинийн нэгэн, 2-нд нийт 12 хүүхэд авто замын осолд өртжээ. Хүнд, хөнгөн байдлаар бэртсэн хүүхдүүдийн найм нь эцэг эхтэйгээ хамт машин дотор зорчин явж байсан аж.
Эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхддээ хамгаалах бүсийг нь зүүлгэхгүй, бага насны хүүхдээ зориултын хүүхдийн суудал дээр суулгах байгаа зэргээс үүдэн осолд өртөж буйг анхаарах цаг нь хэдийнээ ирсэн. Гэвч хамгаалах бүсийг цагдаад л торгуулахгүй нь тулд зүүдэг мэт аашлах нь буруу юм. Хамгаалах бүс жолооч болоод зорчигийн амь насыг болзошгүй эрсдлээс хамгаалж байдаг гэдгийг хэн хүнгүй мэдэх биз.