Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гуравдугаар төрөх эмнэлгийн шинэ барилга удахгүй нээлтээ хийхээр зэхэж байгаа билээ. Уг төрөх эмнэлгийн байрыг 2011 оноос баригдаж эхэлсэн юм. Одоогоор барилгын гүйцэтгэл 100 хувь дууссан бөгөөд Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байна. 

Төрөх эмнэлгийг хүлээлгэн өгөхийн өмнөх их цэвэрлэгээг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, 110 гаруй эмэгтэйчүүддээ хамтран хийжээ.

Шинэ төрөх эмнэлгийн нээлт гуравдугаар 08-ны  өдөр болно. Хуучин гуравдугаар төрөх эмнэлгийн суурин дээр сүндэрлэн боссон эмнэлэг нь 150 эх хүлээн авах хүчин чадалтайн зэрэгцээ ачаалал ихтэй үед 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна. Түүнчлэн 7 давхар барилга нь зоорийн болон техникийн давхартайгаас гадна 200 гаруй авто машин зогсох талбай, явган хүний зам бүхий тохижилт хийжээ.

Д.Ана