Өнөөгийн хүний дотоод ухамсар, олон нийтийн ойлголт төсөөллийн талаар хэдий чинээн олон судалгаа явуулах тусам хүмүүсийг юу ч боддоггүй "хэрэглээний автомат машинууд" болгон хувиргах зорилготой нэгэн том хөтөлбөр ялангуяа Барууны орнуудын элит хүрээнийхний нэг гол зорилго байсаар ирснийг харуулж байгаа ажээ.

Хүн төрөлхтний нэн шинэ түүхийн туршид санхүүгийн дээд хүрээний хэдхэн хэт баячуудын толгойлсон энэхүү бүлэглэл цаг ямагт нийгэм олон нийтийн “тархийг барьж" байхаар зүтгэж ирсэн байна. Олон нийтийн дотоод ухамсар, аливаа асуудлын талаархи ойлголт төсөөлөлийг зориуд энэ дээд элитүүдэд хэрэгтэй байдлаар бүрдүүлж хянаж байдаг энэ боломж нь хүний нийгмийн ухамсар, үйл хөдлөлийг судалж хянаж байдаг зөвхөн тэр өчүүхэн бүлэг хүмүүсийн гарт байдаг байна.

Өнөөдөр хүний далд ухамсарыг хянах энэ ажиллагаа нь шинжлэх ухааны түвшинд далайцтай хийгдэх болсон байгаа!!!

 

Хүний аливаа зүйлийн тухай ойлголт төсөөлөл, дотоод далд ухамсар үйл хөдлөлийг зориуд далдаас сэмхэн бүрдүүлж түүний сонголт үйл хөдлөлийг залж байгаа орчин үеийн энэ аргууд нь одоо технологийн болон сэтгэлзүйн шинжлэх ухааны ололтуудыг ашиглах болсон байгааг бид заавал мэдэж авч ойлгож ухамсарлах ёстой.

1. Өнөөгийн энэ БОЛОВСРОЛ гэгч нь бол хамгийн ичгүүргүй бохир бас тэгээд шууд арга хэрэгсэл нь юм. Бүх түүхэн туршид дарангуйлагчид өөрсдийнх нь өгсөн тархины угаалганд амархаан итгэчихдэг хувь хүмүүсийн нийгмийг хүмүүжүүлж авахыг мөрөөдөж ирсэн юм. Шарлота Изербит өөрийн “Америкийн нийгмийг зориуд ухаан мохоо мулгуу болгож байгаа нь" (Энэ номыг татан авах холбоос: The Deliberate dumbing down of America) номондоо олон нийтийг ялангуяа хүүхэд залуу хойч үеийг хэрхэн яаж хүмүүжүүлж “зомбижүүлж" байгаа энэ бохир заваан аргуудыг нь тайлбарлан илчилсэн байдаг. Мөн цөөн хэдхэн “тусдаа боловсрол" олж авсан баячууд хялбархаан удирдаж байхад нэн тохиромжтой нэг тийм мохоо мулгуу ирээдүй хойч үеийнхнийг бүрдүүлэхэд одоогийн энэ даяарчлагчдын гүйцэтгэж байгаа үүрэг ролийг дэлгэн илчилсэн байгаа.

2. РЕКЛАМ ба СУРТАЛ УХУУЛГА. Эдуард Бернейс бол өнөөгийн Барууны нийгэмд ноёрхож байгаа материалаг баялагийн хэрэглээнд улайран донтох үзэгдэл болох консьюмеризмийг шүтээн болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Нийгмийн сэтгэлзүйг рекламаар маш хүчтэй угаах болсон тул одоо хүмүүс эрүүл ухаанаараа амьдралын санхүүгийн бодит бололцоо + амьдралын бодит хэрэгцээндээ тааруулж эд юмс худалдан авах биш харин сонин сэтгүүл, ТВ-ийн дэлгэцнээс тэдний далд ухамсарт зориуд хүчиндэж суулгасан байгаа тэр хүсэл эрмэлзлэлүүдээ хангахыг л улайрах болсон юм. Чухам иймээс л ямар ч аргаар хамаагүй мөнгө хийх нь өнөөгийн энэ “ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм" гэгчийн хэм хэмжээ болсон бөгөөд үүний үр дагаврууд нь болох хуйвалдаан хээл хахууль, элдэв гэмт хэрэг янхандал, нийгмийн ёс суртахууны ялзрал эрчимтэй явсаар өнөөдөр хүн төрөлхтөн эдийн засгийн гүнзгий уналт хямрал, дэлхийн ШИНЭ дайны босгон дээр ирчихсэн зогсож байна.

Бернейс өөрийн “Суртал ухуулга" (Propoganda, 1928) номондоо суртал ухуулга бол үл үзэгдэх удирдлага хяналтын зэвсэг юм гэж тэмдэглэсэн байдаг. Үүнийг одоо цагдаагийн улс болон хувирсан Америкт харж болох ба терроризм гэгчтэй тэмцэх нэрийн доор нийгмийн ийм "зомбижсон" хүмүүс, хулхи - эх орончдын дунд бие биенээ цагдаад матаж амьдардаг хачин жигтэй гажиг соёлыг дэлгэрүүлээд байна.

Хувийн “хараат бус" хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийнхөө байгуулдаг засгийн газартай аль эрт нэг тал болсон бөгөөд энэ төрийн суртал ухуулгыг хялбар болгосон байгаа. Эдгээр сонингууд, кино фильмууд, телевиз ба кабелийн сувгууд нь хүмүүст хэрэгтэй "илгээлтээ" өгч харин энэ илгээлт - мэдээлэл нь тархиа угаалгасан тэдэнд үнэн юм шиг санагдаж байдаг юм. Учир нь тэд олон сувгуудаар нэгэн зэрэг өгч байгаа болохоор тухайн мэдээлэл нь үнэн гэж бодож байдаг. Гэвч тэр ОНМХэрэгслүүд нь аль эрт нэг л том бүлэглэлийн шууд хяналтанд орсон байгаа ба тэд өөрсдийн энэ хувийн + хараат бус + чөлөөт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээ нэг “гол илгээлт-мэдээлэл" дээрээ тохируулчихад л тэд нар нь энэ мэдээллийг нь үй олон хувилж түгээн тарааж байдаг.

3. Хүмүүсийн ирээдүйг нь програмчлах. Олон хүмүүс ийм юм байхгүй байх аа гэж гэнэн бодоцгоож байдаг. Гэвч Алан Воттын цуглуулсан баримт материалуудыг судалж үзвэл зохих ийм дүгнэлтүүдийг хийж болноо. Ирээдүйг программчлах нь Голливудад анх үүссэн ба америкийн киноүйлдвэрлэлийн өнөөгийн нэ хавтгай ноёрхол нь олон нийт нийгмийг чухамдаа хаанаас удирдаж байдгийг бидэнд цаагуураа сануулж байдаг. Тэндхийн мэргэжлийн хүмүүсийн санаанаасаа зохиосон элдэв түүхүүдтэй, эсвэл зөгнөл зохиол номууд, виртуал кинонуудыг нь эргэн нэг саначихаарай, харин дараа нь өнөөгийн энэ амьдралын хэвшлээ анхааралтай ажиглан хараарай. Ийм жишээнүүдийг илүү дэлгэрэнгүй үзэж харж уншиж ойлгох авахын тулд шоу-бизнесыг шал өөр нүдээр харах боломжийг олгодог Viligant Citizen сайтаар зочилж болно.

4. Спорт, улстөр, шашин: Хүний ойлголт төсөөлөл, дотоод ухамсарыг хяналтандаа оруулж удирдаж байгаа нэг арга болох улстөр ба шашинтай спорт хамтдаа байгаа хараад зарим хүмүүс энд алдаа гарсан байх гэж бодож болох юм. Энд тэдний санаа нь их энгийн: ер нь хүмүүсийн амьдралыг цааш нь үргэлжлүүлэхийн тулд хоорондоо нэгдэж нягтрахад тэмүүлдэг үндсэн хэрэгцээг нь ашиглаж тэднийг хооронд нь өрсөлдүүлж тэд нэг нэгнээ давамгайлж дарж байхын тулд хүмүүсийг хагалан бутаргаж багууд болж хуваагдахад сургаж байгаа нь тэр юм. Спорт бол хүмүүс эртний омгийн зохион байгуулалттай байхдаа бусад омгуудтай амьдралын төлөө өрсөлдөж байсан анхны хэрэгцээнүүдийг нь одоо буруугаар ашиглаж байгаа арга нь юм. Спортын энэ их байнгын тэмцээн тоглолтууд бол өнөөгийн бидний амьдралын хамгийн чухал тулгамдсан асуудлуудаас нийгэм олон нийтийн анхаарлыг сатааруулан холдуулж, тэдэнд энэ байдлаа эргэцүүлэн бодох цаг хугацаа өгөхгүй байх боломжийг тэдэнд олгож байдаг. Өнөөгийн Америкт нэг багаас спортын нэг од явж өөр багт орсных нь төлөө бөөн юм болж байхыг нь байнга харж болох боловч нийгмийн өмнө тулгамдсан үнэхээр чухал асуудлуудыг бол ач холбогдолгүй жижиг асуудлууд мэт хүлээн авч сургасан байдаг.

5. Хоол хүнс ба ус: Хүнсний нэмэлт бүтэгдэхүүнүүд, өнөөгийн хоол хүнсэн доторхи химийн элдэвийн хоржуу бодисууд болон бусад хортой найрлагууд нь хүний тархины химийг өөрчилж чадах бөгөөд энэ нь одоогийн энэ идэвхгүй, юу ч сонирхдоггүй тоомжиргүй байдлын нэг үндсэн шалтгаан байх бүрэн боломжтой: манай ундны усан доторхи фторын нэгдлүүд нь хүний оюун ухааны чадамж IQ-д сөрөг нөлөөлдөг, спартам ба глутаминат натрий нь хүний тархины эд эсүүдийг хэт өдөөж эцэст нь алдаг. Элдэв хоржуу бодисууд ба бусад нэмэлт бодисуудтай фаст фуудыг энд тэнд газар сайгүй хавтгай зарах болсон нь өнөөгийн энэ ямар ч нэг зорилгогүй, ямар нэг үйл ажиллагаанд сэдэлгүй тийм хувь хүмүүс гарч ирэхэд том түлхэц өгсөн юм.

6. Наркотик хар тамхиуд: Ер нь ямар ч бодис наркотик болж болно. Таны дотоод ухамсарыг хянаж байгаа тэр хүмүүст таныг ямар нэг зүйлээс маш их хамааралтай болгох хэрэгтэй байгаа юм. Хүний дотоод ухамсарыг хянах энэ хөтөлбөрийн үндсэн зэвсэг нь сэтгэлзүй судлал гэгч юм. Үүний гол зорилго нь бүх хүмүүсийг сэтгэлгээний чадавхиар нь бус харин өөрсдийнх нь зориуд бий болгосон тэдний сэтгэлзүйн эмгэгүүдээр нь хуваахад оршдог. Иймэрхүү нэг аргыг Олдус Хакслийн “Ямар гайхамшигтай шинэ дэлхий вэ" гэдэг номноос уншиж болно.

7. Цэргийн туршилтууд: Манай цэргийнхэн хүний дотоод ухамсарыг хянаж удирдах тал дээр элдэв туршилтууд явуулж ирсэн их туршлагатай. Манай цэргүүдийн дотоод ухамсар хамгийн их хүлцэнгүй дуулгавартай байдаг учир нь цэргүүд энэхүү далд хяналтын систем, дотоод эрэмбэ мөн үг дүүгүй захирагдаж байх зайлшгүй шаардлаганд нь дассан байдаг. Саяхны нэг жишээ бол DAPRA-тай холбоотой нэг том асуудал дэгдэж тэд нар цэргүүдийн үйл хөдлөлийг шууд удирдаж байхын тулд тэдний дотоод ухамсарыг нь алсаас хянаж удирдаж байх транскраниал дуулга малгайг нэвтрүүлэх гэж байсныг нь илчилсэн юм.

8. Цахилгаан соронзон цацраг. Өнөөгийн олон электрон хэрэгслүүдээс цацарч байдаг цахилгаан соронзон орон биднийг газар сайгүй хүрээлж байдаг. Ер нь цахилгаан соронзон орон нь хүний тархины үйл ажиллагаанд шууд хүчтэй нөлөөлж байдгийг хэдийнэ олон удаа баталсан билээ. Эрдэмтэд дээрхи “Бурхны дуулга"-ныхаа тусламжтайгаар энэ дуулгыг өмссөн цэргийн тархины эргэн тойрон дахь соронзон орныг өөрчлөхөд түүний нүдэнд янз бүрийн зүйлүүд харагдаж байсныг тогтоосон юм.

9. Телевизор ба компьютерын тоглоомууд: Өнөө үед телевизороор үзүүлж байгаа хөтөлбөрүүдийн агуулгыг цаанаас нь тов тодорхой зорилгуудаар боловсруулж байдаг нь биднийг түгшээхгүй байх боломжгүй юм. Энэ нэвтрүүлгүүд нь хүмүүсийн ойлголт төсөөллийг бүрдүүлж тэднийг маш амархан “бүүвэйлэн унтуулж" байгаа нь өнөө үед телевизор нь нийгэм-сэтгэлзүйн зэвсэг болсон байгааг харуулж байгаа хэрэг юм. Өнөө үед компьютерын элдэв тоглоомууд ба нийгмийн сүлжээнүүд нь залуу үеийн энэ бодит амьдралаа хүлээн авах мэдрэмжийг нь бууруулж хүний ялангуяа хүүхэд, залуусын тархийг “эвдэж" хайрцаглаж авдгийг тогтоосон билээ.

10. Наноботууд: 2009 оны эхээр Wired сэтгүүлд гарсан нэг нийтлэлд хүний дотоод ухамсарыг оптофибер технологиор хянаж удирдах нь жаахан бохир арга боловч ганцхан товчлуур дарсны ачаар хэн нэг нь аз жаргалтай болж болох юм гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Наноботууд хүний тархины эсийг нэг нэгээр нь өөрчлөх замаар энэхүү “аз жаргалтай болох" үйл явцыг автоматжуулах боломжийг тэдэнд олгож байгаа ажээ.

Ийнхүү Барууны эрдэмтэд ба улстөрчдийн үгссэн энэ хуйвалдаан нь хүмүүс, олон нийтийн бодол санаа, дотоод ухамсарыг өөртөө хэрэгтэй байдлаар бүрдүүлж хянаж удирдаж байх боломжийг тэдэнд олгож байгаа юм. Гэвч энэхүү нөлөөллийнх нь аргуудын тухай мэдэж байх нь жирийн хүмүүс бид өөрсдийн эрх чөлөөг хадгалж авч үлдэх боломжийг олгох билээ.

 

Эх үүсвэр : http://www.activistpost.com/2010/12/10-modern-methods-of-mind-control.html