Монголын урлагт өөрийн өнгө төрх, орон зайг хэдийнээ бий болгосон монгол поп операг үндэслэгч “Увертюра” хамтлаг энэ сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр “UVERTURA UNPLUGGED LIVE CONCERT”-оо Маршал таун хотхоны “Luxury” ресторанд хийхээр болсон тухай мэдээллэж байсан билээ.

   Бүсгүйчүүддээ зориулсан “UNPLUGGED VIP” тоглолтоо 100% амьд хийж, үзэгч түмэнд урлагийн гоо зүйг жинхэнэ утгаар нь мэдрүүлэхээр зорьж буй тэдний тоглолтын тасалбар 800.000 төгрөгний үнэтэй худалдаалагдаж байгаа аж. Тодруулбал тус тоглолтыг 400 хүн үзэх боломжтой бөгөөд 1 хүний 80.000 төгрөгний үнэтэй, 10 хүний суудалтайгаар амттан бүхний дээдийг багтаан тусгайлан зассан 40 ширхэг ширээнээс үзэгчид нь сонголтоо хийн тухлан сууж тоглолтоо үзэх юм байна.

   Ийнхүү төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат нар урилгаар оролцож буй тус тоглолт тансаг сайхан болж, гоо үзэсгэлэн төгс төгөлдөрийн илэрхийлэл болсон эмэгтэйчүүдийгээ магтан дуулах гэнэ. Ингээд энэ сарын 8-нд буюу олон улсын эмэгтэйчүүдийн баяраар урлагийн сайхныг мэдэрч нэгэн үдэш хамтдаа цэнгэх урилгыг “Увертюра” хамтлагаас уншигч танд хүргүүлж байна. Тоглолтын тасалбарын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 19001617 болон 86683000, 86684000-аас лавлан уу.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...

www.URLAG.mn