Олон нийтийн сүлжээ сайтын нэгэн давуу тал нь хэрэглэгч бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэгч болж байгаа билээ. Үүний нэг жишээ нь Баясах Трейдын борлуулдаг Багро хэмээх бүтээгдэхүүнээр илэрсэн юм. Тус бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлын ноцтой зөрчилтэй байсныг ийнхүү фэйсбуук хуудсаар нэгэн хэрэглэгч ил болгон зарласан байна.

“Баясах” группын харьяа “Баясах фүүдс” ХХК-аас үйлдвэрлэн гаргадаг  “Bagro”-ийн бүтээгдэхүүнээс хурууны лент гарч иржээ. Энэ тухай нэгэн мэдээлсэн фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэрийнхээ хажууд байдаг дэлгүүрээс худалдаж авсан хүрэн манжингийн салат дотроос хурууны лентны наалт гарч ирлээ. Найзууд даа Bagro компанийн ажилчид болон бусад албан хаагчдыг хартал нь шэйр хийгээд өгөөч” хэмээн сэрэмжлүүлэг болгон бичсэн байна.
 

“Баясах Фүүдс” ХХК-ий “Bagro” хүнсний үйлдвэр нь Хан Уул дүүргийн 13 дугаар хороонд 100 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус үйлдвэр нь жилдээ 23,0 мянган тонн жимс, хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай аж. Энэ нь манай улсын жилдээ хураан авч байгаа нийт хүнсний ногооны 25-30 хувь гэнэ.