Хамгийн сайн найзууд, сайхан хайр, наргиж наадаж явсан үе, инээд цалгисан хамгийн гоё мөч , жаргалтай,  дурсамжтай бүхэн оюутан нас байдаг.  Нэг ангийн хүүхдүүд нэг насны найзууд гэдэг.

Бидний сайн таних УДЭТ-ын жүжигчин Л.Ганчимэг, “Шилдэг өнгө” хошин урлагийн хамтлагийн жүжигчин М.Мөнxчимэг, Оюунзул нар оюутан ахуй цагаасаа найзласан сайн найзууд юм. СУИС-ийн жүжигчний ангийг хамт төгссөн юм.

Мэргэжил нэгт залуу уран бүтээлч бүсгүйчүүд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа. Оюутан ахуй цагаасаа найзлаж, хүсэл зорилгоо өвөртлөн оюутны ширээгээ орхиж, жигүүрээ дэлгэн одож бие биеэсээ салан одсон ч тэд хамгийн сайн найзууд хэвээрээ.

Залуу уран бүтээлчиддээ уран бүтээлд нь өндөр амжилт хүсч, үнэнч найз нөхөрлөлийн ариун бүхний дээддийг хүсье. Азтай, адтай, одтой залуу жүжигчид маань авьяаслаг, чадвартай бөгөөд цаашдаа илүү ихийг бүтээх бизээ. Найз гэдэг бурхны өгсөн хамгийн том бэлэг байдаг бол нөхөрлөл гэдэг найзын нандин холбоо юм.











 

 

 

Я.Соёлоо