2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр   Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт дуудлага мэдээ мэдээлэл 342 хүлээн авснаас зам тээврийн ослын  284 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 гарч, 11  хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Зам тээврийн осолд  2 хүүхэд бүтгэгдсэн  байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Гачууртын замд Т.Ист маркийн авто машины жолооч Ө нь явган зорчигч 48 настай эрэгтэй Г-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Г нь согтуурууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  замаар явж байсан болно.

            Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур явах, замын зорчих хэсэг дээр суух, хэвтэх зэрэг зөрчил гаргаж байгаа нь өөрийгөө эрсдэлд оруулж  дүрмээрээ явж байгаа жолооч нарт хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгодог.  Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та ч гэсэн аюулгүй байдлыг хангаж  анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.