“Сэтгэлийн өглөг” хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгууллаа
2015/03/05
“Оюунлаг үр сад” төрийн бус байгууллага нь 2005 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхэд залуучуудын тусгай цогцолборын хүүхдийн төвтэй хамтран ажиллаж, инээд хөөр баяр баяслаа хамтдаа хуваалцаж амжилт бүтээл зорилгоо ярилцаж олон сайхан халуун яриа өрнүүлж, дуулж бүжиглэн тоглож нэг өдрийн өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаад “Сэтгэлийн өглөг” хүмүүнлэгийн үйл ажиллагааг “оюунлаг ирээдүй рүү оюунлаг иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа” уриан доор нэгэн үдшийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус арга хэмжээнд Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, олон улсын мастер П.Жигжидсүрэн, “Оюунлаг үр сад” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Валя түүний охин олон улсын шатрын Их мастер А.Энхтуул, “Энэ цагийн эгэл баатар”, Монгол Улсын “Онцлох хүмүүнлэг хүүхэд” Ц.Ухаанзаяа, мисс Б.Бадамцэцэг болон тэдний эцэг эх, гэр бүлийнхэн хүрэлцэн ирж, уламжлалын дагуу хүүхдүүдтэй халуун дулаан яриа өрнүүлж, дуулж бүжиглэн, оройн хоол хамтдаа идэж, хүүхэд тус бүрт гарын бэлэг гардуулан өгсөн сайхан үйл ажиллагаа боллоо.
Энэ үеэр П.Жигжидсүрэн багш төвийн хүүхдүүдийн номын санд өөрийн бичсэн шатрын сурах бичгийн дээжүүдээсээ бэлэглснийг төвийн дарга Лхамсүрэнд гардуулан өгөв.