Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр  тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Төрийн оронд Алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулган болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг чуулганд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон 1000 ээж оролцдог юм. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, эхчүүдэд баяр хүргэдэг бөгөөдчуулганы үеэр ээжүүдэд шагнал гардуулах юм.