Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хэн юу гэж ярив...
2015/03/07
Өнөөдөр дэлхийн улс орнууд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг өдөр нь 1900-аад оноос Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр хэмээх нэртэй байсан бөгөөд тун цөөн улсад тэмдэглэж байв. Өдгөө дэлхийн дийлэнх улсад уг өдрийг тэмдэглэж байгаа юм. 1977 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн чуулганаар энэ өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон шинэчлэн баталсан билээ. Куба, Белорусь, Камбож, Афганистан, Украин улс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг үндэсний амралтын өдөр болгон зарласан байдаг бол БНХАУ-д зөвхөн эмэгтэйчүүд энэ өдөр амрах эрхтэй гэнэ.
НЭР АЛДАРТАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРХИЙНХЭЭ ТУХАЙ ЮУ ГЭЖ ХЭЛСЭН БЭ:
“Хэрэв та ямар нэгэн зүйл хүсч байгаа бол эрэгтэй хүнээс асуу. Хэрэв та ямар нэгэн зүйл хийж байгаа бол эмэгтэй хүнээс асуу” Маргарет Тэтчер
“Эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил амбицтай байх хүсэл дутагдаж байна” Мэрилин Монро
“Охидод хоёр хүсэл байх ёстой. Эхнийх нь ганган хээнцэр, хоёр дахь нь ер бусын” Коко Чанель
“Би эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү сайн гэдгийг хэлж чадахгүй. Гэхдээ эмэгтэйчүүд бүх зүйлд муу биш” Гоулдо Мэйр
“Эмэгтэйчүүд бол дэлхийн авьяас чадварын хамгийн том ашиглагдаагүй сан юм” Хиллари Клинтон
“Хэт даврагсдыг хамгийн их айлгасан нь юуг харуулж байна вэ” Малала Юсуфзай
“Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарахгүй байгаа эрчүүд бол ээжгүй, эхнэргүй, охингүй гэсэн үг” Анжелина Жоли
“Эмэгтэйчүүд нөхөр, хүүхдээ халамжилж, гэр орноо сайхан болгохын төлөө анхаарсаар байдаг тул тэдэнд өөр зүйлд зав гаргах цаг тун хомс байдаг. Гэвч тэд бүхний зохицуулж чаддаг” Дилма Русефф
Орчуулсан Ц.Анна