Буудлага спортын тамирчдын амжилтыг ахиулахад туслах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, буудлага спортын тамирчдын бэлтгэлийг эрчимжүүлж амжилтыг ахиулах, шилдэг тамирчдын тоог нэмэгдүүлэн залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор 2007 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Макс групп”-ын нэрэмжит ᠌᠋᠋᠋''Макс трофи'' буудлага спортын тэмцээн өнөөдрөөс эхлэнэ насанд хүрэгчид, залуучууд гэсэн 2 ангилалаар Техник спортын төв болон Аварга клуб дээр зохион байгуулагдаж байна.

   Тус тэмцээнд монголын буудлага спортын шилдэг тамирчид үндсэн 8 төрөлд аваргуудаа тодруулах бөгөөд өнөөдөр 50 метрийн урт бууны эрэгтэй, 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн төрлүүдийн тэмцээнүүд амжилттай явагдлаа. Ингээд та бүхэндээ өнөөдөр болсон тэмцээнүүдийн дүнг танилцуулъя.