Ногоон ирээдүйн төлөө 16000 залуус нэгдлээ
2013/06/02
Нийгмийн сайн сайхны төлөө эхлүүлсэн залуусын аян асар богино хугацаанд гайхалтай үр дүн үзүүлж байна. Өдөр бүр мянга мянгаар хүрээгээ тэлж буй Лайк-ийн залуустай сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Санчир, хөл бөмбөгийн “Арвис” клубын тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдлээ. Түүнчлэн БГД-ийн 200 орчим залуус “Лайк-д нэгдэцгээе” аяны уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн тус аянд нэгдээд байна.
Залуус “Мод тарьсанд like”, “Архигүй бол Like”, “Авлигагүй бол Like”, “Оюутны 70 Like”, “Таны оролцоонд Like” гэсэн 5 уриалгыг дэмжиж, Like-д нэгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар like-д нэгдээд буй 16089 залуусын дийлэнхи олонх нь “Мод тарьсанд Like” уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мод тарих үндэсний өдөртэй болсоноос хойш 3 жилийн хугацаанд 23454,1 га талбайд 5,988,100 мод тарьсан нь МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан ажлуудаас олон нийтэд хамгийн их таалагдсан ажил болохыг онцлон харуулж байгаа юм. Мод тарьж “Like-д нэгдэцгээе”. Хэрвээ та тус аянд нэгдэхыг хүсвэл www.facebook.com/LikeMongolia хуудаст зочлоорой.