Б.Бат-Эрдэнэ нам, бүлэглэлийн эрх ашигт үйлчлэхгүй
2013/06/03
Улс төрийн талцал хуваагдлыг таслан зогсоож, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллахаа илэрхийлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө тууштай тэмцэгч гэдгээр нь хүмүүс андахгүй. Монгол наадмын зүлэг ногоон дээвжээнээ олон жил босоо байж үзэгч түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн их аварга нэг л өдөр бусдын жишгээр зодог тайлж, их улс төрд орсон. Шулуун шударга, эр хүний ноён нуруутай аваргаа улс төрд ороход зарим хүмүүс гайхаж байсан цаг ард хоцорч тэрбээр ямар ч нам бүлэглэлийн эрх ашгийн төлөө бус ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж чаддаг төрийн түшээ гэдгээ харуулсан.
Үүний нэг тод жишээ бол гол мөрөн, уул, усаа хамгаалах зорилго бүхий урт нэртэй хуулийг санаачлан боловсруулж батлуулж чадсан явдал юм. Байгалийн баялагийг дур зоргоороо эзэмшиж байсан мөнгөтэй хүмүүст энэ хууль таалагдаагүй нь ойлгомжтой. Оюутолгойн гэрээг засч сайжруулах ёстой гэсэн байр суурь дээр бат зогсож, өөрийн намын даргын тэргүүлсэн Засгийн газрыг огцрох ёстой гэсэн зоригтой мэдэгдэл хйиж байсан. Ямар нэг нам бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэггүй шударга улс төрч Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч нэг намын эрх ашгийн төлөө бус нийт ард түмний эрх ашгийн төлөө хүн гэдгээ аль хэдийн харуулсан.