Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр боллоо. Тодруулбал  Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 65 дугаар байрны дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна дуудлага нийслэлийн Аврах ангийн бүлэгт ирсэн байна. Уг дуудлагын дагуу очиход 21 настай,эрэгтэй гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох гэж байсан бөгөөд түүнийг  буулгаж  дүүргийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.