Авокадо таны үсийг эмчлэн гялалзуулна
2015/03/30
Үсний гэмтлийн хамгийн сайн тэжээл бол авокадо маск. Авокадо жимсийг үсэнд хэрэглэвэл үс эрүүл бөгөөд хурдан ургаж бэхждэг. Энэхүү жимс нь өөртөө үсэнд хэрэгтэй витаминууд, кали, төмөр, фолийн хүчил агуулдаг. Энэхүү маскийн гайхалтай үр дүн танд илт мэдрэгдэх учраас заавал үсэндээ тавиарай. Монголд авокадо жимс том дэлгүүрүүдэд зарагдаж байгаа. Авокадо маск бэлдэх амархан. Гүйцэт болсон авокадо жимс сонгож аваад блендэрдэнэ. Хуурай болон нойтон аль ч үсэнд хэрэглэж болно. Мөн өөр найрлага нэмэлгүй дангаар нь маск тавьж болно. Маскийг үсэнд тавих хугацаа 30 минутаас дээш.
Хуурай үсэнд -1 :
Авокадо + өндөгний шар + оливийн тос
Бүгдийг сайтар хутгаад маскийг 30 минут тавина. Шөнө тавиад унтаж ч болно. Бүлээн усаар зайлаад шампуниар угаана.
Тослог үс -1:
Авокадо + зөгийн бал + тараг
Тослог үсэнд оливийн тос нэмэлгүйгээр тараг хийнэ. Бусад зүйл өмнөх масктай адил.
Тослог үс -2:
Авокадо + зуун наст + нимбэгний шүүс + давс
1 халбага зуун настын шүүс, 1 халбаганимбэгний шүүс болон давс нь хуйхны тос ялгаралтыг багасгана. 30 минут үсэнд байлгаад зайлж угаана.
Үсний ургалтыг дэмжих маск
Авокадо + бага зэрэг ургамлын тос
Бүгдийг хутгаад үсэнд 30-60 минут тавина. Бүлээн усаар зайлаад угаана.
кана