Улс орондоо болж өрнөсөн үйл явдлын тоймыг бэлтгэн уншигчдадаа хүргэж байгаа билээ. Өнгөрсөн үйл явдлын онцлох үйл явдал нь сагсан бөмбөгч Т.Санчир мэргэжлийн лигт тоглохоор гэрээндээ гарын үсгээ үзэглэсэн явдал байлаа. Мөн найман хувийн хүүтэй орон сууцны зээл авах урьдчилгааг 10 хувь болгосон нь иргэдэд таатай сонсогдсон. гэхдээ хэрэгжилт хэзээнээс явагдах бол гэсэн хүлээлтийг үүсгэв. 

-Найман хувийн зээл авах урьдчилгаа төлбөрийг “10 хувь болголоо”-

Засгийн газар орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн ч хүн амын нилээдгүй хэсэг нь орлогын хувьд энэ зээлийг авах боломжгүй хэвээр байсаар байна. Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулга "Хүн амын орлого багатай хэсэг рүү чиглэж ажиллана. Урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй байгаа иргэдэд хөнгөлөлт үзүүлж уян хатан ажиллана. Тухайлбал улсад олон жил ажилласан хүний 30 хувийнх нь 15 хувийг төр дааж болно ш дээ. Түүнчлэн нийслэлийн яндангийн тоог цөөлнө. Жилдээ гэр хорооллын янданг 14-20 мянгаар багасгах зорилттой ажиллаж байна. Энэ бол бидний нэг том зорилт" хэмээсэн. 

Тэгвэл эдийн засгийн форумын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин” сэдэвт салбар хуралдаанаар иргэдэд таатай мэдээг дуулгалаа. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 10 хувь болгож, 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргах шийдвэрт хүрсэн" гэлээ.

Мөн орон сууцны талбайн хэмжээг 80 ам.метрээс доош хэмээн заасан байсныг цуцалж, талбай харгалзахгүй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрджээ. Иргэдэд орон сууц авах хэрэгцээ байгаа боловч урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөх шалгуурт унаж байсан. Учир нь 30 хувиа төлөөд байр авах чадвартай хүмүүс бүгд байрандаа орж, зах зээлээ авсан гэж үзжээ.

Ийнхүү Засгийн газраас орон сууцны эрэлтийн талд нь дэмжиж, нөгөө талдаа борлуулалт нь зогсонги байдалд орсон барилгын салбараа дэмжсэн бодлого гаргаж байгаа нь авууштай тал юм. 

Уг шийдвэрийг эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тохирох арга мөн үү хэмээн Монголын барилгын үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас тодруулав. Тэрбээр "Гурав дахь хөрөнгөнөөс татвар авах тухай бодлогыг миний хувьд энэ жилдээ хэрэгжүүлэх нь зохисгүй гэж үзэж байгаа. Энэ тал дээр би салбараа хамгаална. Ер нь үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авдаг нь олон улсын жишиг. Валютын ханшийн өсөлт бизнес эрхлэгчдийн зардлыг өсгөж байгаа энэ үед төр татвар хөнгөлөх замаар дэмжлэг үзүүлэх боломж байгаа эсэхийг салбарын сайдаас асууж байв. Б.Цогтбаатар сайд, Энэ чиглэлээр бид МҮХАҮТ-тай хамтарч ажиллана. Би сайдын хувьд салбараа дэмжинэ. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа энэ үед Сангийн яам мэдээж татвараа авахыг бодно" гэдгээ онцолсон юм.

“Улс орондоо итгэж, хөрөнгө оруулалтаа хийгээрэй” хэмээн уриалав. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тойрч өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх боломж бий. Гэхдээ 90 минут үргэлжилсэн энэ хурлаар энэ чиглэлийн бүх асуудлыг ярьж амжсангүй. Харин салбарынхан цаашид хамтран ажиллах сэдэл төрүүлэх уулзалт болсныг хурал хөтөлсөн Азийн орон сууцны эрхийн эвслийн бүсийн эксперт Ц.Энхбаяр хэлж өчигдрийн хуралдаан өндөрлөлөө. 

-Мобикомын “молиго”-

Та бидний хэлдгээр   “Тэди” төвд  үүрэн холбооны  оператор хоёр компани “Берлиний хана”-аар тусгаарлагдан ажилласаар таван сар болж байгаа.  Тэднийг тусгаарласан  “Берлиний хана” гээд байгаа нь үнэндээ ослын гарц бөгөөд   “Мобиком”-ын зүгээс уг гарцыг нээх сонирхолгүй байсан юм.  Харин   ШӨХТГ болон ОБЕГ уг ослыг гарцыг  нээх хэрэгтэй гэсэн албан бичгийг явуулсан байдаг.  Тэгвэл энэхүү ослын гарцыг түрээслүүлэгч байгууллага болох “Тахь Ко” компанийн зүгээс энэхүү гарцыг нээсэн бол  Мобикомынхон  нээхийг хүсээгүй юм.  Улмаар  ослын гарцны 1-р давхарыг нээж,  тэндээ хамгаалалтын алба ажиллуулан “хөл хорио” тогтоогоод байгаа.  Үүгээр ч зогсохгүй хоёр давхарын ослын гарцыг онгойлгохгүй гүрийсээр байна.  

Уг гарцаар Мобикомын талаас хэнийг ч байсан нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд Скайтелийн талаас л нэвтрүүлж байгаа юм. Төрийн байгууллагын  албан  бичгийг хэрэгжүүлсэн нэр зүүж молигодож байгаа жишээ бол энэ. Үүнд түрээслэгчид бухимдаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд  өглөө үүний улмаас багагүй маргаан гарчээ.  

Үргэлжлэлийг эндээс

-Л.Гансүх нарын хэргийг нийслэлийн прокурорт шилжүүлжээ-

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын 10 хүнд холбогдох хэргийг АТГ-аас  шалгаж дуусаад өнгөрсөн долоо хоногт хавтаст хэрэгтэй нь танилцуулан нийслэлийн прокурорт хянуулахаар шилжүүлжээ.  Прокурор удахгүй яллах дүгнэлтээ гаргах аж.  АТГ-ын мөрдөн байцаагчид Л.Гансүх нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн дагуу  эд хөрөнгө завшсан гэдэг үндэслэлээр шалгасан юм. Мөн эрүүгийн хуулийн 166.1-д зааснаар татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзсэн төдийгүй   уг  хуулийн 263 дугаар зүйл ангиар төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж байна.

Л.Гансүх нар нь 2012-2013 онд “Багануур” хувьцаат компаниас 6.8 тэрбум төгрөгөөр нүүрс худалдан авч, тонныг нь 80 мянгаар борлуулж, 19.9 тэрбум төгрөгийн орлого олсон гэдэг. Гэвч энэхүү “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн  “MGL SB”    болон  “MGL SBD” компаниуд нь алдагдалтай ажилласан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөг гаргуулан авсан байдаг. Тэгээд зогссонгүй энэ мөнгөө бас зориулалт бусаар зарцуулсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон байлаа. Тэдгээр компаниуд  уг нь 4.9 тэрбум төгрөгийн ашиг олсон бөгөөд харин “Багануур” ХК-д 2.8 төгрөгийн хохирол учирсан байжээ.

Б.Отгон  /Эх сурвалж: www.tumen.mn/

-Гадны хэвлэлүүд манай улсын талаар сөргөөр мэдээлж байна-

Гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын талаар таагүй мэдээлэл ихээр гарах болсон байна. Энэ нь улс орны нэр хүндэд шууд сөргөөр тусдаг учраас аливаа мэдээлэлд хариуцлагатай, хяналттай байхыг эдийн засгийн форумын салбар хуралдаанаар хөндөн ярилцжээ. Товчхондоо энэ нь олон улсад манай улсын нэр хүнд буурах том шалтгаан гэдгийг албаныхан онцолсон байна.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын гадаад сурталчилгаа олон нийтдээ харилцах бодлогын 28-рт: Гадаад сурталчилгаа олон нийтдээ харилцах бодлого нь Монгол Улсын гадаад дотоод бодлого ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх найрсгаар хандах талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд хоорондын харилцаа, харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэхэд оршино.

29.5-д: Монгол Улсын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ, мэдээллийг судалж байх.

29.6-д: Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд бодит мэдээллээр хангах, тэдний хүч бололцоог бусад улстай харилцаа, хамтын ажиллагааг хэвийн хөгжүүлэхэд чиглүүлэх гэсэн заалтууд тусгагдсан байдаг. Тэгвэл сүүлийн үед манай улсын талаар олон улсад таагүй мэдээлэл гарсан нь гадаадын хөрөнгө оруулагчдыг бууруулсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг саатуулсан зэрэг сөрөг хандлагууд үүссэн гэж байна. Энэ талаар Монголын сэтгүүлчдийн эвлэлийн захирал П.Баярмагнай “Яг сөрөг мэдээлэл нь 2013 оны гуравдугаар сард хэт их давамгайлсан байгаа. Тухайлбал, хөрөнгө оруулагч нутаг буцлаа ч гэдэг юм уу. Хөрөнгө оруулагчдын олон улсын компани хаагдлаа ч гэдэг юм уу. Шоронд хорилоо ч гэх юм уу. Тиймэрхүү мэдээлэл нь давамгайлаад гараад ирсэн байгаа. Үүнээс болоод хөрөнгө оруулагч нар Монгол Улсад итгэх үү. Хөрөнгө оруулах уу. Гэсэн шийдвэр асар их нөлөөлж байдаг” гэсэн юм.

Харин Максимагийн судалгаагаар 2014 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайтай холбоотой судалгаа хийхэд нийтдээ 88469 удаа цацагдсан бол уул уурхайтай холбоотой 14435 буюу 18 орчим хувийг эзэлжээ. 3083 мэдээлэл хөрөнгө оруулагчтай холбоотой гарсан байна. хамгийн гол нь дээрх сэдвүүдийн хүрээнд сөрөг мэдээлэл хоёр дахин илүү байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Цаашдаа олон улсад мэдээлэгдэх мэдээллүүдийг хянаж, ёс зүйтэй хариуцлагатай байх чиглэлд анхаарч ажиллах бодлогыг баримтлах хэрэгтэйг мэргэжилтнүүд санууллаа.

Г.Мягмарсүх  /Эх сурвалж: www.new.mn/

-Хууль сахиулах их сургуулийн сонсогч эмэгтэй хүн зодож танхайрлаа-

Өчигдөрхөн нэгэн холбооны хурлаар “Хууль Сахиулах Их Сургууль”-ийн магистрын ангийн оюутан сонсогч н.А нь залуу бүсгүйг зодон танхайрсан хэрэг гарлаа.

Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар тус зодуулсан эмэгтэй нь толгойдоо хүнд гэмтэл авсан бөгөөд одоогоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хэлтэст гомдол гаргаад байгаа юм байна. Хуулийг сахиулахаар бэлтгэгдэж сурч байгаа оюутнууд нь сул дорой нэгэндээ болон тэр тусмаа эмэгтэй хүнд эр бяраа гаргаж байгаа нь харамсалтай санагдаж байна.

Энэхүү мэдээ мэдээллийн талаар “Хууль Сахиулах Их Сургууль” болон “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Хэлтэс”-ээс тодруулж эргэн мэдээллэх болно.

/Эх сурвалж: www.photonews.mn/

-"Хошин урлаг нийтийн дуучдын хамтарсан тоглолт" ёслол төгөлдөр болж өндөрлөлөө-

  Урлагийн мэдээ мэдээллийн төрөлжсөн сайт болох урлаг.мн сайтын хамт олны монголын сэтгүүл зүй болоод урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсний 5-н жилийн ойн хүрээнд томоохон хэмжээний 3 дахь тоглолтоо зохион байгуулаад байгаа бөгөөд өчигдөр буюу олон улсын инээдмийн баярын өдрөөр хошин урлаг, нийтийн дуучдын хамтарсан тоглолтыг Монгол бөхийн өргөөнөө ёслол төгөлдөр зохион байгуулж дууслаа.

    Бидний тоглолтонд Монголын урлагийн үе үеийн шилдэг уран бүтээлчид ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээ толилуулж үзэгчдийн сэтгэлийг огшоогоод авсан юм. Тоглолтыг монголын хошин урлагийн "Мөрөөдлийн театр" хамтлаг өөрсдийн шилдэг үзүүлбэрээрээ нээсэн бол МУГЖ Д.Галсантогтох лимбэ хөгжмөөр хөгжимдөн өөрийн алиа хошин зангаараа үзэгчдийг байлдан дагуулж чадсан бөгөөд үргэлжлүүлэн МУГЖ Б.Туяа, МУГЖ Б.Чаминчулуун, МУГЖ Эрдэнэ-Бат, МУГЖ У.Далантай МУГЖ С.Эрдэнэцэцэг зэрэг уран бүтээлчид өөрсдийн шилдэг гэсэн уран бүтээлүүдээ дарааллан толилуулсан нь үзэгчдийг ёстой л нэг огшоож байсан юм.

  Тоглолтын бас нэгэн сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь Монголын урлагт бүхий л амьдарлаа зориулж МУГЖ хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаалгуулаад удаагүй байгаа ард түмний хайртай дуучин МУГЖ Н.Төмөрхуяг хүрэлцэн ирж өөрийн хит болсон уран бүтээлийг гитар хөгжмийн хамт эгшиглүүлсэн явдал байсан юм.

  Ийнхүү бидний 5-н жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Хошин урлаг, нийтийн дуучдын хамтарсан тоглолт танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дор болж өндөрлөлөө.

  Энэ хугацаанд бидний хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлтэй хамт байж монголын урлагийн болоод сэтгүүл зүйн түүхийг хамтдаа бичилцсэн бүх хүмүүсдээ талархаж буйгаа илэрхийлье.

- Сагсан бөмбөгч Т.Санчир мэргэжлийн лигт тоглохоор гэрээгээ байгууллаа-

Сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Т.Санчир гадны мэргэжлийн Лигт тоглохоор боллоо. Т.Санчир мэргэжлийн лигт тоглох болсон магадгүй анхны монгол сагсчин болж байна. Өмнө нь МУГТ Ц.Шаравжамц Harlem-д орохоосоо өмнө Европын нэг Лигт тоглож байсан байсан ажээ.  Тэгвэл сагсан бөмбөгийн хувьд том алхам хийгдлээ.

- PBA нь үргэлжилсэн хугацаагаараа зөвхөн NBA-ийн дараа ордог дэлхийн хамгийн ахмад Лигийн тэмцээн

- Мэргэжлийн гэдэг утгаараа Азидаа олон жил #1 байсаар ирсэн, гэхдээ сүүлийн үед CBA хүчээ авч байгаа - PBA-д Улирлын Аварга гэж байдаггүй харин оронд нь жил тойроод гурван төрлийг тэмцээн явагддаг

- Philippine Cup (10-р сараас 2-р сарын хооронд үргэлжилдэг, зөвхөн Филиппин тоглогчид тоглодог), Commissioner's Cup (2-р сараас 5-р сарын хооронд, легионер тоглогчид авдаг), Governor's Cup (5-р сараас 8-р сарын хооронд, легионер тоглогчид авдаг)

- Санчирыг авсан баг нь Barangay Ginebra San Miguel гэдэг баг. PBA-ийн 8 удаагийн Аварга, хамгийн нэр хүндтэй, олон фэнтэй баг нь - Гэхдээ Ginebra нь хэдий бүрэлдэхүүн сайтай ч 2008 оноос хойш Аварга болж чадаагүй, дасгалжуулагчаа их олон сольж байгаа, шинэчлэлтийн шатандаа орж байгаа баг

- 2014 оны 10 сард PBA-ийн Удирдах Зөвлөлөөс шийдвэр гаргаж энэ оны Governor's Cup тэмцээнээс эхлэн баг тус бүр нэг Ази Легонер тоглогч авах эрхийг нээсэн буюу Азийн бусад орон руу зах зээлээ тэлэхийг хүссэн. Тэрбээр одоогоор англи хэлний болон биеийн бэлтгэлээ базааж байгаа юм. Түүнд амжилт хүсье.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа