Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр өнөөдөр  нутгийн өмнөд хэсгээр, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Мөн өнөөдөр ихэнх нутгаар, маргааш зарим газраар, дөрөвдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Жил бүрийн дөрөвдүгээр сар салхи, шуурганы сар байдгийг цаг уурчид онцгойлон анхааруулсан. Үнэхээр ч хаврын тэнгэр хартай гэдэгчлэн цаг агаар тогтворгүй, хуурайшилт ихтэй байна. Ийм нөхцөлд иргэн бүр дор бүрнээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Цас орсны улмаас зам халтиргаа гулгаа ихтэй байна. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулья. Учир нь өнөө өглөө 09 цагийн орчимд Эх нялхасын тойрог дээр найман машин хоорондоо мөргөлджээ. Уг мэдээллийг жолооч нарт сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно. 

 

Х.Даваа