Хотын даргын захирамжийг буруугаар ашиглаж “шахааны бизнес” -ийг цэцэглүүлж байна уу
2015/04/14
Хотын дарга Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад хөдөлмөрлөдөг гэхэд болно. Түүнийг энэ хөдөлмөр хүчийг үнэлэх нь мэдээж зүй ёсны хэрэг. Гэтэл түүний захирамжийг буруугаар ашиглан "шахааны бизнес"-ийг цэцэглүүлж байна.
Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 56 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг баталсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн хэсэг ТҮЦ эрхлэгчид сэтгүүлчдэд мэдээлэл хийж амин зуулгаа залгуулж байгаа хүмүүст дарамт учрууллаа хэмээн ундууцаж буйгаа илэрхийллээ.
Ийн мэдээлэл хийх болсон шалтгаан нь тус дүүргийн удирдлагууд ТҮЦ эрхлэгчдээс Улаанбаатар хотын А болон Б бүсээс ТҮЦ-ээ гаргахыг шаардаж эхэлсэн байна. Мөн ТҮЦ эрхлэгчдийг “КИГ” компанийн үйлдвэрлэсэн 15 сая төгрөгний үнэтэй ТҮЦ-ийг заавал авахыг шаарджээ. Тэд Ардчилсан намын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт хүсэлт илгээж байгаагаа мөн энэ үеэр мэдэгдэв.
Уг хүсэлтэд “Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, түүний орлогч Н.Батцогт нар ТҮЦ эрхлэгч бидний эрх ашгийг санаатай болон санаатай бусаар хөндөж, ядуурлыг ихэсгэж байна. Тэдний энэ үйлдэл та бүхний захиалгаар хийгдэж байна уу, эсвэл Төрийн албыг тэд мөнгө олох хэрэгсэл болгож байна уу?
Учир нь дүүргийн удирдлагаас тавьж буй шаардлагын дагуу “үлгэрчилсэн” ТҮЦ-ийг бид өөрсдөө 5-6 сая төгрөгөөр хийж, үйлчилгээ явуулах боломжтой байгаа. Гэтэл Дархан-Уул аймгийн “КИГ” компаниас 15 сая төгрөгөөр ТҮЦ авахыг тулган шаардаж байна. Хэрэв бид “КИГ” компанийн ТҮЦ-ийг худалдаж авахгүй гэвэл, бидний шинээр хийж бүтээсэн ТҮЦ-ийг хурааж авна, нураана хэмээн дарамт үзүүлэх боллоо.
Энэ 15 сая төгрөг хэний халаасанд орох бол? Өнөөдөр 15 сая төгрөгөөр ТҮЦ авч ажиллуулах хүн хэр олон бол?гэж та бүхнээс асуумаар байна. Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжие гэж уриалж байхад, Баянзүрх дүүргийн удирдлагууд яагаад ийм асуудал гаргаад байгааг бид ойлгохгүй байна. Бид хэнээс ч хоол гуйгаагүй, хэний ч мөнгийг луйвардаагүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, түүний орлогч Н.Батцогт нар анх ажлаа авах үедээ ийм баян байгаагүй. Одоо тэд шиг баян хүн Баянзүрх дүүрэгт алга. Ард түмнээ мөлжиж, өөрсдөө баяжих нь ардчилсан нийгэм мөн үү. Энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж байна” гэжээ.
Баянзүрх дүүргийн иргэн н.Дэлгэрмаа “Би Баянзүрх дүүрэгт 15 жил ТҮЦ ажиллуулж байна. Өнгөрсөн 2014 оны долоодугаар сард би 8 хувийн зээлд орсон. Гэтэл Баянзүрх дүүргийн удирдлагууд миний амь зуулгаас салгачихлаа. Би хоёр жаахан хүүхэдтэй хүн. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн удирдлагууд миний ТҮЦ-ийг хотын А болон Б зэрэглэлийн бүсээс ТҮЦ-ээ зайлуул гэсэн. Би амьдралаа дээшлүүлэх гэж зээл авсан, энэ сарын 20-нд чанаргүй зээлийн ангилалд орох гэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгаа ногоон ТҮЦ-ийг та бүхэн хараарай, ямар арын хаалгатай хүмүүс уг ТҮЦ-ийг түрээслээд байгаа юм бэ. Би энэ асуудлыг АТГ-т өгнө” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Харин Баянзүрх дүүргийн иргэн Б.Дамба “Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэлэлцэн баталсан. Энэ дагуу ТҮЦ нь галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байхаас гадна, хяналтын камер галын анхан шатны багаж хэрэгсэлтэй байхаар тогтсон. Мөн эрүүл ахуйн стандартыг хангуулах зорилгоор худалдагчийн ариун цэврийн өрөөг зөөврийн бие засах суултуураар тоноглож, бохирыг урсгах, зөөврийн цэвэр усны нөөцтэй, бохирын үнэр дарах, халдваргүйтгэх бодисын хүрэлцээтэй нөөцтэй байхаар журамд заасан билээ. Бид энэ дагуу өөрсдийн хөрөнгөөр ТҮЦ барьсан. Гэтэл БЗД-ийн Засаг ноён Д.Пүрэвдаваа бидний ТҮЦ-ийг шаардлага хангахгүй гэж үзээд, биднийг хөөж туугаад байгаа. Бидний хийлгэсэн ТҮЦ-ийг мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж болно шүү дээ. Заавал “КИГ” компанийн ТҮЦ-ийн ав гэсэн. Цаана нь хувийн ашиг сонирхол байна гэж үзэж байна. Цаашид ийм байдалтай байвал, Баянзүрх дүүргийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах болно" гэсэн юм.
Ийнхүү иргэд өөрсдийнхөө хөрөнгөөр цэвэр цэмцгэр ТҮЦ барьчихаад ажиллуулж байгаа хүмүүсийг заавал 15 саяын ТҮЦ ав хэмээж байгаа нь хачирхалтай.
temuujin · 2015/05/06
15 say bhda yhawde hench iim ymiig 3 4 sayd bagtaaj hiinshuude ter purevdavaa gd bga nuhur arai dendnee ajlaas ni ogtsruul muisan ymnudiig
temuujin · 2015/05/06
bzd iin zasag zahirgaa ardchilsan namiin muriin hutulbruus hazain namiinhaa esreg temtseed bgamu hashiin ydarsan humuusiin ingj bolkushtee BZD-iin zasag zahirga bolon udirdlaguudiig ogtsruulj jinhen ardchilsan namiin urain door ajlah uls ih ornoo gsen setgeltei huviin ashig honjoogui tiim humuusiig ene suudald tavimaar yma
Зочин · 2015/04/15
дархан 1500000+ПҮРЭВДАВАА "0" бүгд 15000000 энэ бол шахаа
Зочин · 2015/04/15
Har amia bodoh asuudal herees heterlee dee.
Зочин · 2015/04/15
Батүүл минь дээ. Би хаширсан долоо буудуулсан чоно гээд л өөрийгөө яриад байсан. Энэ болоод байгаа бүхэн Налайхаас эхлээд бүгд өөрт чинь хаяглагдаад байгаа хашир ажигаа минь анхаараачээ. Үүнийг эсрэг намынхан гээд сууж болохгүй болж банйа шүү. Нэр хүнд чинд жилээс жилд унасаар сонгуультай тулахнээ.
Зочин · 2015/04/15
ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БҮТЭЭГДХҮҮНҮҮД: Тяньши цай
НАИРЛАГА: 6 төрлийн ногоон цай киностемма, лотосын навч, касси торагийн үр мандрины хальс мэхээрийн үндэс, бадамлянхуан навч
ОНЦЛОГ: Дэлхий дээр хүн төрөлхтний хэрэглэдэг 7000 гаруй төрлийн цайнаас дэлхийн эрүүл мэндийн байгуул**********с 5 цайнд эрүүлжүүлэх нөлөөгөөр нь алтан медаль олгосон байдгийн нэг нь энэ цай юм. Монголчууд холестрин ихээр агуулагддаг малын мах болон малын гаралтай өөх тосыг нилээд хэмжээгээр хэрэглэдэг. Үүнээс бидний бие организмд болон цусанд холестерин ихээр хуримтлагдаж судас хатуурах, даралт ихсэх, зүрх судасны өвчин, элэгний өөхжилт үүсэх гол шалтгаан болдог. Нэгэнт бид хэрэглэж заншсан эдгээр хоол хүнснээсээ татталзаж чадахгүй учир илүүдэл холестриныг биеэсээ зайлуулж байх ********длагатай. Өөхлөг бууруулах цай нь судасны ханан доторх бохирдлыг уусган цэвэрлэж, цусан дахь холестерин өөх, тосыг багасгаснаар зүрх судасны үйл ажил**********г сайжруулж, хялгасан судасны бөглөрлийг онгойлгож, бүх бие эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлнэ.
Мөн тархи, цусны даралтыг тогтворжуулж, тураах, хаван хөөх үйлчилгээтэй. Элдэв төрлийн хордлого тайлах, халуун бууруулах, хоол шингээх зэрэгг сайнаар нөлөөлдөг төдийгүй тогтмол хэрэглэвээс хорт хавдарт өртөгдөх нь 2 дахин буурна.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
- Бусад бүтээгдэхүүнийг энэ цайгаараа даруулан уувал онцгой үр дүнтэй.
- Зүрх судасны өвчнүүд ялангуяа даралт ихсэх судасны хатуурлаас сэргийлэх болон эмчлэхэд
- Оюуны болон биеийн ачаалал ихтэй архаг ядаргаатай үед
- Бүх төрлийн хордлого тайлахад, экологийн таагүй нөхцөлд ажиллаж амьдарч буй нөхцөлд
- Амьсгалын дээд замын вирусын хурц халдвар, грипп ангинны хордлого тайлж халуун бууруулахад
- Элэг гэдэс ходоодны бүх өвчлөлүүд ялангуяа архаг өтгөн хаталтын үед
- Тураах программын үед
- Ходоод, түрүү булчирхай лимфийн систем арьсны бүх төрлийн хавдруудаас сэргийлэх болон эмчлэхэд
- Савны хүзүүний улайлт үтрээний мөөгөнцөр кольфитын үед
- Жирэмсэн эмэггэйчүүдэд төрөхийн өмнөх сард, нярайд тархины даралтыг бууруулахад
Хэрэглэх арга: Нэг уут цайг 0.25 -1 литр буцалсан халуун усанд 15-20 минут дүрж, таглаж хандлан даралт ихтэй бол халуунаар даралт багатай бол бага зэрэг хөргөж цайны хэрэглээгээр ууна. Өдрийн турш өнгийг нь гартал буцалсан ус нэмж таглаж хандлан хэрэглэнэ. Хэрэглэсэн цайны ********аар шарх болон нүүр нүдэндээ жин тавьбал сайн. Орой 18 цагаас хойш ууж хэрэггүй. Учир нь их шээлгэнэ. Буцалгаж, хонуулж ууж болохгүй. Шаардлагатай бол нэг дор хоёр уутыг хамт хандлан хэрэглэж болно.
40 уутаар савлагдсан 3 хайрцаг нь 1 курс. 1 хайрцаг нь 18$.
Утас: 94448429
Зочин · 2015/04/15
yamar ch uzemjgui durvuljin har ambaar bolson bna lee arai uzemjtei ym hiij bno oo doo
Зочин · 2015/04/15
Хуулийг завхруулагчид, татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийж дундаас нь ашиг олдог луйварчид төрийн байгууллагад өчнөөн л байгаагийн шинж. Жнь: ******хи татах цэг гээд 15,0саяын үнэтэй гэсэн обьект аваачад тавьцан тэр одоо 15,0 сая хүрлээ юу?........... хэн нэгний бизнес л байгаа...........
Зочин · 2015/04/15
ҮҮЛийн захирамж хэзээ хэрэгжиж байлаа.Гэр хороололын дахин төлөвлөлт,машины зогсоол,ОО үнэ төлбөргүй,зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах,...гээд бүгд худлаа.
Зочин · 2015/04/15
ҮҮЛийн захирамж хэзээ хэрэгжиж байлаа.Гэр хороололын дахин төлөвлөлт,машины зогсоол,ОО үнэ төлбөргүй,зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах,...гээд бүгд худлаа.
Зочин · 2015/04/15
Автобусны буудлуудыг Солонгос загвараар шинэчлэсэн юм шиг байгаа юм Гэтэл Солонгосууд ямар ямар чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэхийг гэрэлт самбараар гаргаж байдаг юм байна лээ Үүнийг нь хийгээд өгчих юм бол хүмүүст их ашигтай Зарим хүмүүс ямар автобус аль буудлаас явдагийг мэдэхгүй байдаг шүү дээ
Зочин · 2015/04/15
Наадах чинь үүлийн өөрийнх нь хар бмзнесс ш дээ.