МЭДЭГДЭЛ

2015.04.08-ны өдөр МАН, АН зэрэг улс төрийн хүчний харьяалалтай бүлэг хүмүүс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд байгуулсан Хамтран ажиллах санамж бичиг, гэрээний дагуу аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах оюутан, залуучуудыг зуны амралтын хугацаанд түр болон цагийн ажлын байраар хангаж орлогыг нь нэмэгдүүлэх зорилго бүхий “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг үр дүнгүй төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн мэтээр олон нийтийн сүлжээгээр улмаар цахим хуудас, телевизүүдээр гүтгэлэг тараалаа.

Энэ асуудалтай холбогдуулан та бүхэнд 2013, 2014 онуудад хэрэгжсэн “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан болон санхүүгийн тайланг хүргэж байна.

НЭГ. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ

2013.06.14 –ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх замаар бүтээмжтэй, тогтвортой ажлын байраар хангах, ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг оюутан, залуучуудад үзүүлэх үндэслэлээр Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон талууд 3 жилийн хугацаатай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулсан. Санамж бичгийг хавсаргав.

Санамж бичгийн хүрээнд:

Нэг. “Цагийн ажил” төсөл

Цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуучуудад аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх

Хоёр. “Ажлын гараа” төсөл

Оюутан, залуучуудыг шинэ бүтээн байгуулалтад зуны амралтаар нь түр ажлын байраар хангаж орлоготой болгох, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх.

Гурав. “Сумын залуус” төсөл

Оюутан залуучуудад зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, улс орны болон нийгмийнхээ хөгжил, боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж хөдөө суманд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх дээрх зорилгоор нийт 600 сая төгрөгийн санхүүжилттэй 315 залуу, 1324 оюутан нийт 1639 оюутан, залуучуудыг зуны 2 сарын хугацаанд түр ажлын байраар хангах “Ажилтай, орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2013.07.01-нд хөтөлбөрийн нээлтийг Чингисийн талбайд зохион байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ, төсвийн задаргааг хавсаргав.

ХОЁР. ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ

2013 онд Хөдөлмөрийн Яам 4 удаагийн шилжүүлгээр нийтдээ 520 сая төгрөгийн санхүүжилтийг Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн  дансанд шилжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг зарцуулалтаар нь ангилбал:

 

  •  
  •  

Мөнгөн дүн

  •  
  1.  

Сумын залуус, Ажлын гараа төслүүдэд оролцсон оюутан, залуучуудын урамшуулал

320.441.000 ₮

Задаргааг дараагийн хэсгээс харна уу

  1.  

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн үйл ажиллагааны зардал

100.000.000 ₮

Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн үндсэн 6, гэрээт 3 нийт 9 хүний 12 сарын цалин /47,780.312 төгрөг/, бичиг хэрэг, хэвлэлтийн зардал, зохион байгуулалтын болон бусад зардал

  1.  

Хөдөлмөр зуучлалын ухаалаг систем www.myjob.mn, www.myf.mn

38.000.000 ₮

ТИ БИ ЭС ЭМ ХХК, ИДЕА ДЭВЭЛОПМЕНТ ХХК

Ажил хайгчдыг бүртгэх, зуучлах системүүд

  1.  

“Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүдийн нээлтийн зардал

11.290.000 ₮

МЗХ-ны төв байрны өмнө болон Чингисийн талбайд тус тус зохион байгуулагдсан.

  1.  

Ажилтай, Орлоготой Монгол залуу хөтөлбөрийн тайлангийн хурал буюу Ажилтай, орлоготой Монгол залуу чуулга уулзалтын зардал

36.000.000 ₮

Төрийн ордны Их танхимд хөтөлбөрт оролцогчдоос 800 төлөөлөгчтэйгөөр зохион байгуулагдсан.

  1.  

Хөтөлбөрийг олон нийтэд таниулах, сурталчилгааны зардал

14.269.000 ₮

Шторк, нэвтрүүлэг, брошур, сум бүр 1 нийт 330 ширхэг удирдамж, хавтас, үнэмлэх, хувцас жигдрэлт гэх мэт

  1.  

Нийт зардал

520.000.000 ₮

 

 

 

Оюутан, залуучуудын урамшуулал

 

Төслийн нэр

Хамрах хүрээ

Оюутан, залуучуудын тоо

Урамшуулын хэмжээ

Нийт олгосон

1

Сумын залуус төсөл

21 аймаг – 274 сум

1068

180.000

188.550.000₮

2

Ажлын гараа төсөл – Жишиг өвөлжөө

21 аймгийн 21 сум

315

250.000 – 400.000

85.192.000₮

3

Ажлын гараа төсөл – Бүтээн байгуулалтын бригад

7 бригад

105

500.000

46.699.000₮

4

Цагийн ажил төсөл

Ажил олгогч байгууллагуудын захиалгын дагуу

1986

Өдөрт 10.000 – 35.000

Ажил олгогчдоос оюутан залуучуудад олгосон цалин

 

Нийт

Санхүүжилтээс 1488 оюутанд 320.441.000 /гурван зуун хорин сая дөрвөн зуун дөчин нэгэн мянган/ төгрөгийн урамшуулал олгосон

Шилжүүлгийн баримтуудыг хавсаргав.

 

ГУРАВ. ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧИД

 

            2013 оны 12 дугаар сарын байдлаар “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдэд хамрагдсан оюутан залуучуудын тоо.

 

  •  
  •  

Оюутан, залуучуудын тоо

  •  
  1.  

Сумын залуус

  1.  

274 суманд ажилласан.

  1.  

Ажлын гараа

  1.  

Жишиг өвөлжөө барьж, бүтээн байгуулалтад ажилласан залуус

  1.  

Цагийн ажил

  1.  

Давхардсан тоогоор

  1.  
  •  
  1.  

 

 

  1. Сумын залуус төсөлд:

Аймгийн нэр

“4 бэрх” багийн тоо

Ирц

1

Архангай

1

55

2

Баян-Өлгий

4

46

3

Баянхонгор

10

40

4

Булган

12

62

5

Говь-Алтай

12

65

6

Говь-Сүмбэр

22

4

7

Дархан-Уул

2

16

8

Дорноговь

17

39

9

Дорнод

13

47

10

Дундговь

11

46

11

Завхан

12

85

12

Орхон

23

8

13

Өвөрхангай

15

68

14

Өмнөговь

14

51

15

Сүхбаатар

21

44

16

Сэлэнгэ

16

47

17

Төв

1

90

18

Увс

4

57

19

Ховд

10

51

20

Хөвсгөл

12

84

21

Хэнтий

12

63

Нийт

274

1068

 
  1. Ажлын гараа төсөл – Жишиг өвөлжөө

 

Аймаг

Өвөлжөө баригдсан сум, газар

Малчны нэр

Залуусын тоо

1

Архангай

Өлзийт сум Ямаат баг

Чадраабал

15

2

Баян-Өлгий

Бугат сум Улаантолгой баг

Ш.Аманжол

15

3

Баянхонгор

Баян-овоо сум Баяны агч

Ё.Дамдинпүрэв

15

4

Булган

Хутаг-Өндөр сум Уньт баг

Г.Мөнхболд

15

5

Говь-Алтай

Алтай сум Уртын баг

Б.Дэлгэрдалай

15

6

Говьсүмбэр

Сүмбэр сум 6-р баг

Г.Эрдэнэбат

15

7

Дархан-Уул

Шарын гол сум Банк уулын өвөр

Д.Ганболд

15

8

Дорнод

Баян-Уул сум Урт

Х.Цэнджаргал

15

9

Дорноговь

Хөвсгөл сум Чулуут баг

А.Пүрэвсүрэн

15

10

Дундговь

Гурвансайхан сум Элгэн баг

Ц.Алтангэрэл

15

11

Завхан

Тэлмэн сум Их мухарын ам

Ч.Наранмандах

15

Тэс сум Дооно уулын сайхан ам

Ж.Нямдорж

15

12

Орхон-Уул

Жаргалант сум Дулаан уул баг

С.Золзаяа

15

13

Өвөрхангай

Бат-Өлзий Баруун сөдтий

А.Батсүх

15

Бат-Өлзий Тэмээн чулуу

А.Ганболд

15

Бат-Өлзий Могойт

Ж.Болдбаатар

15

14

Өмнөговь

Сэврэй сум Хоолт баг

Ш.Амарцэнгэл

15

15

Сүхбаатар

Баяндэлгэр сум Алтат

Б.Амгаланбаатар

15

16

Сэлэнгэ

Ерөө сум

н.Тугбаяр

15

17

Төв аймаг

Архуст сум

Ч.Цэрэнтогтох

15

18

Увс

Хяргас сум

Д.Амгалан

15

19

Ховд

Буянт сум

Н.Эрдэнэбилэг

15

20

Хөвсгөл

Эрдэнэбулган сум 1-р баг

Б.Дорлигноров

15

21

Хэнтий

Мөрөн сум

Я.Алтайхүү

15

 

Нийт

315

 

  1. Ажлын гараа төсөл – Бүтээн байгуулалтын бригад

 

Бүтээн байгуулалтын 7 бригадын 105 залуу томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож ажилласан.

 

Бригадын нэр

Ажилласан газар

Залуучуудын тоо

1

1-р бригад

Хөтөл цемент шохой ХК

Гавшгай 15

2

2-р бригад

Хөтөл цемент шохой ХК

Гавшгай 15

3

3-р бригад

Багануурын нүүрсний уурхай

Гавшгай 15

4

4-р бригад

Монголын Хурдны зам ХХК

Гавшгай 15

5

5-р бригад

Монголын Төмөр Зам ТӨХК

Гавшгай 15

6

6-р бригад

Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр

Гавшгай 15

7

7-р бригад

Евро Ази Майнз ХХК

Гавшгай 15

 

Нийт

105

 

  1. Цагийн ажил төсөлд:

 

2013 онд “Цагийн ажил” төслийн хүрээнд цагийн ажил хайгч 3201 оюутныг бүртгэж давхардсан тоогоор 1986 залууг цагийн ажилд зуучилж өдрийн 10.000 – 35.000 төгрөгийн цалинтай ажиллуулсан байна.

ТАВ. ҮР ДҮН

Ажилтай, орлоготой Монгол залуу хөтөлбөрийн үр дүн

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлсэн “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр нь төрийн бус байгууллагын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн анхны үндэсний хэмжээний томоохон төсөл болж чадсаныг олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс өндрөөр үнэлсэн. Цаашдаа ч ийм төсөл хөтөлбөрийг санаачилж чаддаг дэмжиж чаддаг Төрийн болон төрийн бус байгууллага олон байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улсын хэмжээнд анх удаа хамгийн олон залуучуудыг цагийн болон түр, байнгын ажлын байраар хангаж 21 аймаг, 274 сум, бүтээн байгуулалтын салбарт хүрч ажилласан нь төслийн гол онцлог юм. 21 аймгийн 274 суманд “4 БЭРХ” баг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр 4 оюутан зуны амралтын 2 сарын хугацаанд ажиллаж сум орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, биеийн тамир, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, англи хэл, компьютерын анхан шатны мэдлэгийг сумын иргэдэд өгөх сайн үйлсийн аян  зэрэг олон талт ажлуудыг амжилттай зохион байгуулж 2013.09 сард аймаг аймгаараа тайлангаа хэлэлцэж шилдэг сумдаа шалгаруулсан. 2013.10.26-ны өдөр Төрийн ордны их танхимд нэгдсэн тайлангийн хурлаа хийж шилдгийн шилдэг 5 дөрвөн бэрх баг, томоохон бүтээн байгуулалтанд ажилласан, 21 аймгийн 21 суманд жишиг өвөлжөө барьж малчдад хүлээлгэн өгсөн залуучуудаас ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан 15 гавшгай залууг шалгаруулж шагнаж урамшуулсан.

  Ажилтай, орлоготой Монгол залуу чуулга уулзалтын үеэр оюутан залуучуудын сум орон нутагт болон бүтээн байгуулалтын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тухайн үеийн Монгол Улсын Засгийн газрын гишүүд, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудаас сайшаасныг үндэслэн Хөдөлмөрийн яамнаас 2014 онд хөтөлбөрийн цар хүрээг өргөсгөж 10.000 залууг хамруулах шийдвэр гарсан.

Ингээд 2014 оны 05 дугаар сарын 29-ны өдөр дээрх шийдвэр мөн Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны хооронд 2013.06.14.ны өдөр байгуулсан Хамтран ажиллах Санамж бичгийг тус тус үндэслэн ажил гүйцэтгэх гэрээг 2 дах удаагаа байгуулсан юм.

ЗУРГАА. 2014 ОНД

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 5 дугаар тогтоолын долдугаар хавсралт Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих хөтөлбөрийн

3.1. Сумын залуус төсөл – 1324 залуу

Сум, алслагдсан суурин газрын иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, тухайн орон нутгийн нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах

            3.2. Ажлын гараа төсөл – 7676 залуу

Орон нутгийн засаг захиргаа, иргэний хөрөнгөөр өвөлжилтийн бэлтгэл, жишиг өвөлжөө барих, мал төллөлт, хадлан тэжээл бэлтгэх, ургац хураалтын ажилд залуучуудыг оролцуулах

            3.3. Бүтээн байгуулалтын бригад – 1000 залуу

Уул уурхай, авто болон төмөр зам, шинэ барилга болон бүтээн байгуулалтын бусад салбаруудад оюутан залуусыг зуны амралтын хугацаанд ажил, хөдөлмөр эрхлүүлж орлогоор дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оюутан залуучуудыг бүрдүүлэх, бүртгэх, чиглүүлэх сургалт, мэдээлэл, удирдамжаар хангах, төслийг олон нийтэд сурталчилан таниулах болон оюутан залуучуудад хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 155.720.000 /нэг зуун тавин таван сая долоон зуун хорин мянга/ төгрөгийн санхүүжилтийг Залуучуудын Хөдөлмөрийн төв биржид шилжүүлэх байснаас 60 хувь буюу 93.432.000 /ерэн гурван сая дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Оюутан залуучуудын урамшуулал, зохион байгуулалттай холбоотой ажлуудыг 21 аймгийн хөдөлмөрийн хэлтэс хариуцан ажилласан болно.

 

Төсөл

Оюутан, залуучуудын тоо

Зохион байгуулагч

1

Сумын залуус төсөл

1286

Хөдөлмөр Эрхлэлтийг Үйлчилгээний Төв, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж

2

Бүтээн байгуулалтын бригад

800 гаруй

3

Ажлын гараа төсөл

7676

Хөдөлмөр Эрхлэлтийг Үйлчилгээний Төв, 21 аймгийн хөдөлмөрийн хэлтэс

4

Хөдөлмөр зуучлалын үйлчилгээ

8149

Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж

4.1

Цагийн ажилд зуучлагдсан

6401

Үүнээс ажилласан 6229

4.2

Байнгын ажилд зуучлагдсан

1748

Одоог хүртэл ажиллаж байгаа 168

 

Энэ мэтээр олон мянган залуучуудыг цагийн болон түр, байнгын ажлын байраар хангаж залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадсан төсөл хөтөлбөрийн нэр хүндийг унагаах, үр дүнгүй, хөрөнгө мөнгө завшсан мэтээр олон нийтэд гүтгэж төслийг зогсоох, өөрсдийн мөнгө ууж иддэг шигээ залуучуудыг, залуучуудын төв байгууллагыг гутаан доромжлох оролдлогоо зогсоохыг улс төрчдөөс шаардаж байна.

Дээрх гүтгэлгийг үүсгэсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихгүй байгаа, МЗХ-ны V Их хурлаар хэлэлцэж тогтсон 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвших болон нэр дэвшүүлж үл болох этгээдүүдийн хар жагсаалтыг гарган зарлахын эсрэг дайрч эсэргүүцэж байгаа улс төрчдөд харамсаж байна.

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг 2015 онд дахин хэрэгжүүлж Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сум орон нутагт очиж ажиллах, бүтээн байгуулалтын салбарт гар бие оролцуулах зэрэг ажлуудыг үргэлжлүүлэхийг Монголын залуучуудын өмнөөс эрх бүхий албан тушаалтнуудаас шаардаж байна.

Мөн дээрх явуургүй гүтгэлгийн чанартай үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах аваас бид дараа дараагийн арга хэмжээг авах болохыг үүгээр мэдэгдэж байна!

  Ажилтай, орлоготой залуу бүрийн төлөө !

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ТӨВ БИРЖ