Ким Чен Ун батлан хамгаалахын сайдаа цаазалжээ
2015/05/14
Хойд солонгосын дарангуйлагч Ким Жон Ун төрийн эрхэнд гарсны дараахан "их цэвэрлэгээ" хийж олон дарга, эрх мэдэлтнүүдийг цаазаар авахдаа өөрийн авга ахыг ч хайрлалгүй хөнөөж байсан эрүүл бус нэгэн.
4 сарын 30-ны өдөр Пхеньян хотын цэргийн хойд дүүргийн баазад Батлан хамгаалах яамны сайд Хён Ёнг Чолийг тэнгэрт илгээснийг нууцалж байсан хэдий ч өнөөдөр европ тивийн хэвлэл мэдээлэлд энэхүү мэдээ нийтлэгдэн дэлхий даяар цацагдан түүний хүн биш араатан авирыг жигшин зэвүүцэж байна.
Баярын жагсаал болох үеэр үл мэдэг ядарсан байсан БХ-ын сайд бага зэрэг үүрэглэн зогссон нь түүнийг ийнхүү цаазын тавцан луу хөтөлсөн бөгөөд хамгийн хүнлэг бус аргаар түүнийг хөнөөсөн нь европ тивийг шооконд орууллаа. Кимд хамгийн ойр шадар байдаг цэргийн гурван удирдагчийн нэг бөгөөд уг жагсаалын үеэр асуулт асуух үед нь үүрэглэн сонсоогүй өнгөрөөсөн байна. Дээд зиндааны хүнийг үл тоомсрлон, хүндлэл үзүүлээгүй шалтгаанаар ийнхүү цээрлэл хүртжээ.Түүнийг агаарын довтолгоог эсэргүүцэх их буугаар буудан цаазлан хороожээ. Магадгүй энэ үйл явдлаас шалтгаалж ноён Ким Москвагийн баярт оролцох байснаа цуцалсан байж болох талтай.
Зочин · 2015/05/15
тэнэг залууг ард түмэн нь босч цаазлах өдөр ирэх л бах даа.