Өнөөдөр 15 цагийн үед Төрийн ордонд гал гарсан. Галын улмаас Засгийн газрын хуралдааны танхим нилээн шатсан.   Гэхдээ цаашаа гүн орсон зүйл алга. Уг асуудлыг шалгаж хариуг ойрын үед гаргах байх. Төрийн ордонд гарсан галыг бүрэн унтраасан. Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж байна гэж Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийж байгаа тул Засгийн газрын ээлжит хуралдааныг Шадар сайд У.Хүрэлсүх даргалж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэх юм