Секс бол хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг билээ. Энэ ч утгаараа сексологичдийн зуун зууныг дамнан судалдаг шинжлэх ухаан юм.

Дэлхий дээр секстэй холбоотой маш олон статистик мэдээлэл бий. Тэдгээрээс хамгийн хачирхалтай, хамгийн сонирхолтой 20 статистикийг толилуулъя.
 
  • 20.000 - 40.000
    Харшлын маш олон төрөл байдаг. Тэдгээрийн нэг нь үрийн шингэний харшил бөгөөд Америк бүсгүйчүүдийн 20.000 - 40.000 нь үрийн шингэнээс харшилтай байдаг ажээ.
     
  • 80%
    Сексийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг тоочоод барамгүй юм. Гэвч нэг том сул тал бий. Судалгаагаар эрчүүдийн 80% нь сексийн дараа автоматаар унтдаг нь бүсгүйчүүдийн дургүйг маш их хүргэдэг.
  • 2 - 3 удаа
    Хүн бүрт нууцхан мөрөөддөг секс уран зөгнөл байдаг. Тэгвэл эмэгтэйчүүд тэрхүү уран зөгнөлийг сард дунджаар 2 - 3 удаа мөрөөддөг ажээ.
     
  • 28 нас
    Эмэгтэйчүүд дунджаар 28 настайгаасаа эхэлж өөрийгөө дур булаам гэдгийг мэдэрдэг гэнэ.
  • 40%
    Таван жилийн өмнө эрчүүдийн 80% нь бэлгэвч худалдаж авдаг байсан бол өнөөдөр эмэгтэйчүүдийн 40% нь бэлгэвч худалдан авдаг болжээ.
     
  • $13.500
    Дэлхий дээр тансаг зэрэглэлийн маш олон секс хэрэгсэл байдаг. Тухайлбал 24K алтан вибратор л гэхэд $13.500 ам.долларын үнэтэй ажээ.
  • 15 удаа
    Эмэгтэй хүмүүс өдөрт дөрвөн удаа сексийн тухай боддог бол эрчүүд дунджаар 15 удаа секс бодолд автдаг гэнэ.
     
  • 1000 хүн тутмын 5
    Жил бүр 100.000 хүн тутмын 5 нь сексийн дараах сэтгэцийн гэнэтийн өөрчлөлтөнд орж сексийн дараа ой санамж нь хэсэг хугацаанд арчигддаг. Шалтгааныг нь хараахан тогтоогоогүй ажээ.
  • 40%
    Амралт зугаалгаар явж байгаа 30-аас доош насны бүсгүйчүүдийн 40% нь аяллын үеэр нэг ба хэд хэдэн хүнтэй энгэр зөрүүлсэндээ харамсдаггүй.
     
  • 42 хоног
    Амаржсан эмэгтэйчүүд төрснийхөө дараа наанадаж 42 хоног хурьцал үйлдэхгүй байх хэрэгтэй. Зургаан долоо хоног тэвчсэнээр эхийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг ч олонх нь тэвчээргүй ханддаг ажээ.
  • 1000 гаруй
    Дэлхий дээр санаанд оромгүй ажил мэргэжил олон бий. Тэдгээрийн нэг нь секс тоглоом шалгагч бөгөөд хоёр жилд дунджаар 1000 гаруй секс тоглоомыг тестлэдэг гэнэ.
     
  • 2.5 сая
    Энэтхэгийн Засгийн газраас явуулсан судалгаагаар хүн амынх нь 2.5 сая гаруй нь ижил хүйстэн болохыг тогтоожээ.
  • 300 удаа
    Бэлгийн генетикийн өөрчлөлтийн улмаас PSAS / PGAD эмгэгээр шаналж байгаа хүмүүс өөрийн хүслээс шалтгаалахгүйгээр байнга сэрэл нь хөдөлж, дур ханадаг. Тэгвэл энэхүү ховор эмгэгтэй хүмүүс өдөрт хамгийн багадаа л гэхэд 300 удаа дур ханадаг гэнэ.
     
  • 5% - 10%
    Сексийн үеэр эсвэл гар хангалга хийгээд ч дур ханадаггүй эмэгтэйчүүд байдаг. Тухайлбал АНУ-ын эмэгтэйчүүдийн 5% - 10% нь амьдралдаа ганц ч удаа дур ханаж байгаагүй бөгөөд нэрт жүжигчин Мэрилин Монро (1926 - 1962) тэдний тоонд ордог гэнэ.
  • 9 VS. 4
    Эрэгтэй хүмүүс амьдралынхаа турш дунджаар 6 - 9 сексийн хамтрагчтай байдаг бол эмэгтэйчүүдэд 4 сексийн хамтрагч байдгийг судалгаагаар тогтоожээ.
     
  • 25 - 29 нас
    Секстэй холбоотой маш олон статистик бий. Тэгвэл “The Kinsey Institute” - ээс гаргасан судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс 25 - 29 насандаа хамгийн их гар хангалга хийж донтдог (94.3%) гэнэ.
  • 50 хүн тутмын нэг
    Сексийн амьдралдаа амт нэмэх зорилгоор хүмүүс маш олон газар хурьцал үйлддэг. Тэдгээр нь машин, кино театр, нийтийн бие засах газар, ой модонд гэх мэт олон газар байдаг ч 50 хүн тутмын нэг нь онгоцонд хурьцаж үзсэн байдаг ажээ.
     
  • 50%
    Өнгөт арьстай эмэгтэйчүүд дур ханах тал дээрээ цагаан арьстай эмэгтэйчүүдээс даруй 50%-аар илүү мэдрэмжтэй байдаг бөгөөд тэд сексээс таашаал авахдаа цагаан арьст бүсгүйчүүдээс илүү нээлттэй, дур булаам, идэвхтэй байдаг.
  • 12%
    Сексологичдийн явуулсан судалгаагаар гэрлэсэн хосуудын 12% нь нэг оронд биш тус тусдаа унтдаг гэнэ. Энэ нь магадгүй нөхөр нь хэт хурхирдаг эсвэл хүүхэдтэйгээ хамт унтдаг зэрэг олон шалтгаантай ч байдаг ч нөгөө талаараа тэдэнд сексийн амьдралдаа шинэчлэл хийх боломжийг олгодог юм.
     
  • 1382
    “Sex” гэдэг үгийг түүхэнд анх удаа 1382 онд хэрэглэж байжээ.

    Эцэст нь сонирхуулахад сексийн үеэр хосуудын бэлэг эрхтэн, хөх чангарч хатуурдаг шиг хамрын самсаа ч гэсэн өдөөгдөж хөөдөг гэнэ.