“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Жаргалан ээлжит дуулианаа тарьжээ. Тэрээр  согтууруулгаар  машин жолоодож яваад автын аймшигт осол гаргасан байна. 

Тэрбээр энэ сарын 9-ны өдөр буюу ням гаригт 03-67 УБЗ улсын дугаартай хар өнгийн Бенз маркийн суудлын жижиг тэрэгтэй явж байгаад нэгэн байгууллагын хашааг нурааж аваар хийжээ. Түүгээр барахгүй ослын дараа хэргийн газраас зугатах гэж оролдсон нь иргэдийн гар утсандаа хийсэн бичлэгт буужээ.

Ослын үеэр өөрийнх нь машины дөрвөн дугуй нь дээш харан унасан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй байна. Уг хэрэгт эд материалын хохирол учруулсан болон замын цагдаагийн газраас хариуцлага ноогдуулах асуудлаас хэтрэхгүй аж.

 

М .Өлзий

Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин