УДЭТ-ын жүжигчин МУГЖ Ж.Оюундарь хийсэн бүтээсэнээрээ аль хэдийнэ бидний сэтгэлд өөрийн орон зайг бат бий болгосон билээ. Түүний тоглосон бүтээл бүр үзэгчдэд хүрч, баяр баясал, гуниг уйтгар, гэмшил  ухаарлын аль алийг мэдрүүлж байдаг нь түүний авъяасын илрэл, чадвар чадамжийн цар хүрээ гэлтэй.

Тэрбээр оюутны ширээнээс гараад удаагүй байхдаа Монголын хамгийн анхны олон ангит кино болох “Эзэнгүй айл” кинонд гол дүр бүтээсэн байдаг. Түүнээс хойш өнөөг хүртэл тайз дэлгэцийн маш олонд бүтээлд дүрээ мөнхөлж чадсан билээ. 

 Ийнхүү хийсэн бүтээсэн арвинтай жүжигчин маань бусдын  этгээд ярисан нууцыг бат хадгалж чаддаг аж. Тиймдээ ч түүнийг найзууд нь “Цоожтой авдар” хэмээн яридаг байна. Найзуудынхаа ярисан нууцыг хэн нэгэнд нь задална, ам халаад хэлчихнэ гэж огт байдаггүй хэмээн жүжигчин маань нэгэн ярилцлагадаа онцолжээ.  Нэг үгээр хэлбэл ямар ч үед түлхүүр таардаггүй цоож л гэсэн үг гэнэ.

            Ямартай ч хэн нэгний итгэлт хүн, нууцын эзэн байна гэдэг сайхан. Түүнийг нь задруулалгүй хадгалж чадна гэдэг хамгаас эрхэм чанар билээ.  

Б.Хорол