Сэтгүүлчийг хорьж цагдах нь ардчилал мөн үү?
2013/06/12
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Учир нь Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн 24 хоног саатуулан хорьсоны эцэст 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байгаа аж.
Б.Цогтгэрэлийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган шүүсэн юм. Тухайн үед уг мэдээллийг Б.Цогтгэрэлийг мэдээлэхээс өмнө өөр сайтад гарсан хэмээн мэдээлэгдэж байсан шүүх үүнийг хэрэгсээгүй. Өөрсөддөө таалагдаагүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, сэтгүүлчийг хорьж цагдаж, торгож байна. Энэ тэгээд бидний хүссэн ардчилал мөн үү гэж эрх баригчдаас асуумаар байна.
Зочин · 2013/06/13
Хар Цогоо бол МАН-н бэлтгэгдэж байгаа залуу шинэ луйварчин.
Зочин · 2013/06/13
Sain zaluu shuu.
Зочин · 2013/06/13
Sain zaluu shuu.