Монгол улсын эдийн засаг хүндрэлд орж ард түмэн хийгээд засаг төр нь ч хямарсан гэх тодотголтой явах болсон.

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсч, нэгэн үе өндөг тансаг хэрэглээнд орж байсан удаатай. Гэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед хэрэгжүүлсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр", "ам доларын ханшийг барина" гэсэн лоозонгоос болж ихээхэн уруудсан хэмээн олон нийт үздэг. Тэгвэл үүнд хэн буруутайг энд ярихгүй гэсэн үгүй. Сүүлийн 10 жилийн бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн талаар тодотгохыг зорилоо.

Энэ оны тавдугаар сарын хэрэглээний үнийн индекс 2014 оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувь, 2014 оны жилийн эцэстэй харьцуулахад 2.5 хувь, өмнөх 4-р сартай харьцуулахад 0.1 хувиар тус тус өссөн байна.

Хэрэглээний үнийн индекс 2015 оны 5-р сард өмнөх оны эцэстэй харьцуулахад 2.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 8.0 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.4 хувь, хувцас, бөс бараа, гутал 0.9 хувь, гэр ахуйн бараа, тавилга 3.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 0.9 хувь, тээврийн үйлчилгээ 0.2 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 0.1 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 1.1 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 1.7 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2.2 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилийн хугацаанд хэрхэн нэмэгдсэнийг дараах график үзүүлэлтээс харна уу.


 

Багануур, Эмээлт захын дундаж үнээр нас гүйцсэн адуу 820.0 мянган төгрөг, үхэр 1.1 сая төгрөг, эр хонь 230.0 мянган төгрөг, эм хонь 150.0 мянган төгрөг, ямаа 65.0-150.0 мянган төгрөгийн ханштай байв. 2015 оны 5-р сарын 29-ны өдрийн үнийн ажиглалтаар “Хүчит шонхор” зах дээр нэг кг тэмээний мах 6500 төгрөг, “Далай ээж” зах дээр гахайн мах 8500 төгрөг, тахианы мах 6000 төгрөгийн ханштай байв. 

 

 

 

 

Х.Даваа